"Япон хэлийг богино хугацаанд сурахыг хүсвэл “Асаякэ”-г сонго. Энэ хоосон реклам биш шүү"

2019 оны 06 сарын 03

Японы “Аймэйдо Альфа” компаний Огино Кэн захирал Монгол оюутнуудад тэтгэлэг гардуулах үеээр “Вьетнамд оюутнууд япон хэлийг баклаврт дөрвөн жил сурч байж япон хэлний Н4 түвшинд тэнцэж байна. Гэтэл Монгол оюутнууд маш богино хугацаанд тэнцэж байна. Монгол оюунтуудын оюуны чадвар маш өндөр байна” гэж онцолж байсан билээ. Ингээд тэдний төлөөлөл болгож япон хэлийг гурван сар сураад Н4 түвшинд тэнцсэн оюутан Д.Даариймаагаас ярилцлага авсан юм.

- Танай сургалтын төвийн захирал Т.Оюунгэрэл таныг ажлийнхаа хажуугаар сураад япон хэлний Н4 түвшинд тэнцэж, тэтгэлэг авсан гэж хэлсэн. Япон хэлийг богино хугацаанд судлаж Н4 түвшинд тэнцсэнд баяр хүргэе.

- Баярлалаа. Энэ амжилт хүрэхэд тусалсан “Асаякэ” сургалтын төвийн захирал Т.Оюунгэрэл, багш Б.Тогоо , япон багш нар Гото, Терашима нартаа талархалаа илэрхийлэе. Та нарын туслалцаа дэмжлэггүйгээр би ийм амжилтанд хүрэхгүй байсан. Мөн амжилтыг минь урамшуулж тэтгэлэг өгсөн “Аймэйдо Альфа” компанид баярласанаа илэрхийлэе.

- Ажил хийгээд хажуугаар нь хэл сурах хүнд байв уу? Ажил, хэл хоёроо хэрхэн зохицуулж байв?

- Мэдээж амар хялбар байгаагүй. Би “Жэй Жэй Би” компанид менежерээр ажилладаг. Япон хэлний сургалтанд явахаас өмнө компанийхаа удирдлагатай ярилцаж, ажлын цагаа багасгаж зохицуулсан. Тэгээд 2018 оны 11 сарын 23-нд “Асаякэ” япон хэлний сургалтын төвд явж эхэлсэн. Долоо хоногийн гурван өдөр 14 хүртэл ажиллаад 16 цагт хэлний сургалтандаа сууж орой найм гуч хүртэл хичээллэдэг байсан. Харин хоёр өдөр нь өглөө есөөс орой найм гуч хүртэл бүтэн суралцдаг байсан.

- Урьд нь япон хэл үзэж байсан уу?

- Үгүй. Өнгөрсөн оны 11 сарын сүүлээр анх үзэж эхэлсэн.

- Хүмүүс хэл сурахад авъяас хэрэгтэй гэж хэлдэг. Та хэл сурах авъяастай хүн бололтой. Япон хэл сурч байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?

- Бусад хүмүүс хэлийг хурдан сурахад юу нөлөөлдгийг мэдэхгүй. Авьяас мэдээж чухал. Би өөрийгөө хэл сурах авьяастай гэж бодохгүй байна. Би бусдын л адил. Гэхдээ би маш их хичээсэн. Маш олон цагийг зөвхөн хэл сурахад зориулж хэлээ үзсэн. Хичээлээ тараад орой арав гэж хариад хоолоо идээд шөнө нэг цаг хүртэл хэлээ давтдаг байсан. Хагас, бүтэн сайн өдөр би өдөржин хэлээ давтдаг байсан. Энэ л миний амжилтанд нөлөөлсөн. Залуустаа хэлэхэд, нэгэнтээ хэл сурна гээд шийдсэн бол богино хугацаанд "нүдчих" хэрэгтэй. Сурах ч биш сурахгүй ч биш хоёрын хооронд яваад байвал яваад л байна. Маш их цаг алдана. Хоёр, гурван жил ч болж мэднэ. Тиймээс нэгэнт хэл сурахаар шийдсэн бол өөрийгөө маш их дайчилж, маш их хичээж суралцаарай. Манай сургалтын төвд мундаг оюутнууд олон бий. Мөнх-Эрдэнэ, Баярмаа, Оюнцэцэг, Цогтсайхан нар маань надтай л адил япон хэлийг богино хугацаанд сурч, Н4 түвшинд тэнцсэн. Тэд нар маань бүгд л хичээл зүтгэлтэй, тэвчээртэй шилдэг оюутнууд. Нөхдөөрөө бахархаж байна.

- Японы компаниас таньд тэтгэлэг гардуулсан. Та хэдэн долларын тэтгэлэг авсан бэ ? Нууц биш бол.

- Нууцлах зүйл бишээ. “Аймэйдо Альфа” компани өнгөрсөн оны 10 сард манай дээр оюутнуудтай уулзалт хийх үеэр Огино захирал япон хэлний Н4, Н3 түвшинд 2019 оны 2-р сард тэнцвэл 800 доллар, 3-р сард 600 долларын тэтгэлэг өгнө. Түүнээс хойш тэнцвэл 500 долларын тэтгэлэг өгнө гэж зарласан байсан. Би 3-р сард Н4-т тэнцэж 600 долларын тэтгэлэг авсан.

- Н3 түвшинд тэнцвэл ахиад 500 долларын тэтгэлэг авах уу?

- /Инээв/ Энэ сарын 12-нд шалгалтаа өгсөн. Хариу гарах болоогүй байна. Тэнцвэл мэдээж тэтгэлгээ авна. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Япон хэлийг богино хугацаанд сурахыг хүсч байгаа хүнд “Асаякэ” сургалтын төвийг сонго гэж зөвлөмөөр байна. Энэ хий хоосон реклам биш шүү. Эднийх тэтгэлэг өгч байгаа давуу талтай. Гэвч хамгийн гол нь сургалт маш сайн. Япон багш нартай. Тэдний заах арга барил үнэхээр сайн. Хичээл маш шахуу хөтөлбөртэй. Дундуур нь шалгалт байнга авдаг.  Долоо хоногт таван өдөр нь өдөрт таван цагаар хичээл ордог. Тэгсэн хирнээ төлбөр нь бусад сургалтын төвүүдтэй адил байгаа. Япон хэлийг шахуу хөлтөлбөрөөр богино хугацаанд нүдэж үзэхэд үнэхээр тохиромжтой газар гэж хэлнэ.

- Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

- Зүгээрээ. Өчүүхэн амжилтыг минь үнэлэж ярилцлага авсан танай сонинд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top