Видео: Кавай Леонард 34 оноо авсан ч "Голден Стэйт"-ийг ялж чадсангүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Өнөөдөр өглөө /2019.06.03/ Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн финалын цувралын хоёр дахь тоглолт Канадын Торонтод боллоо.

Хэдийгээр “Торонто”-гоос Кавай Леонард 34 оноо авч, самбараас 14 бөмбөг авсан ч баг нь нутагтаа ялж чадсангүй. Кавай алсын зайнаас 9 шидсэн ч 2 нь л амжилттай болсон байна. "Голден Стэйт" баг "Торонто"-г 109:104 ялснаар цувралын харьцааг 1-1 болгон тэнцүүллээ. “Голден Стэйт”-ээс Клэй Томпсон 25 оноо авлаа. Кевин Дюрант гэмтлийн улмаас талбайд гарсангүй.

"Торонто" - "Голден Стэйт" - 104:109 (27:26, 32:28, 21:34, 24:21)

Гурав дахь тоглолт зургадугаар сарын 6-нд 09.00 цагаас "Голден Стэйт"-ийн талбайд Оклендэд болно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top