Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо дэлхийн чансаа өндөр морьт харваачдын "АЛТЫН ЖЕБЕ-2019” олон улсын тэмцээн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 2 хүртэл гурван өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн, Хан-Монгол морьтны холбооны тамирчин Эрдэнэсувдын Эрдэнэ, Гантөмөрийн Идэрбаатар нар оролцсон.
Манай тамирчид морьт харвааны Ази төрөлд алт, Казах төрөлд хүрэл, турк төрөлд шагналт тавдугаар байрт шалгарснаар багийн дүнгээр Гран-при шагналын мөнгөн цом хүртлээ гэж Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээллээ.
1-р байр КАЗАХСТАН
2-р байр МОНГОЛ
3-р байр БНСУ
Сэтгэгдэл ( 0 )