BTS хамтлаг Их Британи улсын нийслэл Лондон хотын "Wembley" цэнгэлдэхэд хийсэн "Love Yourself: Speak Yourself" нэртэй 2 хоёр өдрийн тоглолтоороо 20 тэрбум вонн буюу 16.9 сая ам.долларын ашиг, орлого олжээ. Тэд тус тоглолтоороо нийтдээ 120 мянган тасалбар зарж чадсан байна.
Тоглолтын тасалбараас гадна "BTS" брэндийн бүтээгдэхүүнүүд 3-5 тэрбум вон олсон гэж мэдэгджээ. Тэдний "Wembley" цэнгэлдэхэд хийсэн тоглолтыг "Vlive" апп-аар 140 гаруй мянган хүн шууд үзжээ.
Мөн өнгөрсөн тавдугаар сард Их Британийн найман хотоор 16 тоглолтонд оролцож, 150 тэрбум вонн буюу 127сая ам.долларыг олсон гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )