К-Поп урлагийн томоохон төлөөлөл PSY-аас Сөүл хотын цагдаагийн газраас мэдүүлэг авсан байна. Одоогоос яг таван жилийн өмнө Өмнөд Солонгосын урлагийн томоохон байгууллага гэгдэх YG группийн хоёр хөрөнгө оруулагч нэр нөлөө бүхий оддод хар тамхи наймаалж, секс бичлэг хийсэн байж болзошгүй гэж үзэн цагдаагийн газраас эрүү үүсгэсэн байна. Улмаар тухайн үед YG групптэй гэрээтэй ажиллаж байсан оддоос мэдүүлэг авч байгаа юм.
Цагдаагийн газар хэргийг мөрдөхдөө PSY-г холбоотой байж магадгүй гэж үзэн мөрдлөг явуулсан ч нотлох баримтаар нотлогдоогүй тул мэдүүлэг авсан байна. Цагдаагийн газрын тогтоосноор “Хатагтай Юнг” гэх нууц нэртэй бүлгэм хар тамхи зэрэг хууль бус наймааг урлаг соёлын нэр нөлөө бүхий хүрээллийнхэнд борлуулдаг болохыг тогтоосон билээ.
Одоогоор энэ хэрэгт Өмнөд Солонгосын урлагийн нэр нөлөө бүхий 10 хүн холбогдсон бөгөөд цагдаагийн газар бүгдээс нь мэдүүлэг авахаар болжээ. Гэхдээ YG группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга энэ хэрэгт холбоогүй, цагдаагийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )