Индонезийн Төв Сулавеси мужийн эрэг орчим ачааны усан онгоц живсний улмаас дор хаяж 17 хүн сураггүй алга болоод байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Усан онгоцны осол энэ сарын 1-ний өдөр болсон хэдий ч энэ тухай мягмар гарагт /2019.06.04/ л мэдсэн байна. Усан онгоцны багийн нэг гишүүнийг Энэтхэгийн Nurbayaksar усан онгоцны баг аварсны дараа тэрбээр болсон явдлын талаар мэдээлжээ.
Аврах багийн төлөөлөгчийн мэдээлснээр, цаг агаарын байдал муудаж, хүчтэй давалгаа үүссэний улмаас тус ачааны онгоц эргэж, сүүлдээ живсэн байна.
Живсэн усан онгоцны багийн үлдсэн 17 гишүүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )