Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд явагдаж байгаа “FIBA 3x3 U18 World Cup 2019” тэмцээний эмэгтэйчүүдийн хэсгийн тоглолт өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцож байгаа манай эмэгтэй шигшээ баг Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай С хэсэгт орсон. 18 насны ангилалдаа манай баг дэлхийд дөрөвт бичигдэж байгаа бол Францын баг гуравт жагсдаг. Дэлхийд чансаагаараа Голланд 9, Филиппин 29, Чехийн баг 36-д орж байна.
Эмэгтэйчүүд эхний тоглолтдоо Филиппин улсын шигшээд 15:20 ялагдсан.
Дараа нь Чехийн багт 13:14, ганцхан оноогоор ялагдлаа.
Өчигдөр /2019.06.06/ болсон сүүлийн хоёр тоглолт манай багийг хэсгээс шалгарах эсэхийг тодорхойлох чухал тоглолт байлаа. Манай охидууд Голландын багийг 11:10 ялж, анхны түүхэн ялалтаа авч чадсан ч Францын шигшээд 9:18 ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913