Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч, цэвэрлэх байгууламжийн бохирт дөрвөн ажилтан унаж амиа алдсан.
Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан талийгаачдын ар гэрт орон сууц олгохоо амласны дагуу өнгөрөгч долоо хоногт түлхүүрийг нь гардлуулсан билээ. Хотын Захирагч энэ үеэр хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин халуун сэтгэлтэй талийгаачдынхаа ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн босгон дээр нийслэлийн удирдлагууд Та бүхэнд амласныхаа дагуу орон сууцны асуудлыг шийдлээ. Цаашид ч Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болгон өсгөж, аавуудынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй хэмээн хань ижил, ахан дүүс, гэр бүлийнхнээс нь хүсье” хэмээж байв.
Гэвч нийслэлийн Засаг даргыг олгосон гэж ойлгогдсон орон сууцыг тус газрын 1500 гаруй ажилтны үр дүнгийн цалинд олгох ёстой мөнгөөр худалдан авсан гэдгийг УСУГ-ын эх сурвалжууд хэлж байгаа юм.
Талийгаачдын ар гэрийнхэнд өгсөн 56 кв.м бүхий хоёр өрөө байрыг УСУГ-ын ажилтнуудын ажлын үр дүнгийн нэмэлт цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр буюу хүн тус бүрээс 300 орчим мянган төгрөг татаж авсан гэгдэж байна. НЗДТГ-аас нийслэлийн орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ осолд анхаарчал хандуулж ажилласан бөгөөд ажлын хэсгийн зүгээс УСУГ-ын ажилтнуудын үр дүнгийн шагналыг олгохгүй байх шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалжууд баталж байна.
УСУГ нь нийт 1500 гаруй ажилтантай бөгөөд байр авахад зориулж 350-400 сая төгрөг цуглуулсан гэх. Түүнчлэн тус байгууллагын ажилчдын 13 дахь сарын цалин буюу нэг хүнд ногддог нэг сая гаруй төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн хэд хэдэн эх сурвалж дараах мэдээллийг өгсөн. Тэд “УСУГ 1500 ажилтантай. Нийт албан хаагчдын цалингийн нэмэгдэл буюу цалингийн 30 хувийг талийгаачдын ар гэрт орон сууц авч өгөхөд зарцуулсан. Энэ нь ойролцоогоор 350-400 сая төгрөг болж байна. Энэ бүхнийг УСУГ-ын албан хаагчид олон нийтэд хэлэхээс айж байгаа. Учир нь ажил албанаасаа хэн ч халагдахыг хүсэхгүй шүү дээ. Ажилтнуудаас ямар нэгэн санал, зөвшөөрөл авалгүй ийм шийдвэр гаргасан. Сүүлд нь ажилчдаас зөвшөөрсөн гэсэн гарын үсэг зуруулах байх. Ажилчид нэгэндээ зориулсан мөнгөний хойноос харамсаагүй ч энэ мөнгө УСУГ-ын ажилчдын цалингаас гарсан хандив гэдгийг ар гэрийнхэнд нь зөв ойлгуулж хэлэх нь зүйтэй гэж бодож байна” гэлээ. Харин энэ талаар УСУГ-аас тодруулахад өөр байрыг суурийг илэрхийлсэн юм.
Т.СОЛОНГО: ОРОН СУУЦНЫ МӨНГИЙГ ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ГАРГАСАН
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго энэ талаар “Ажлын байран дээрээ амиа алдсан хүмүүсийн ар гэрт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүрт нь хоёр өрөө орон сууц худалдан авч, С.Амарсайхан дарга өөрөө гардуулан өгсөн. Мөн ажлын байран дээрээ амиа алдсан учраас 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг талийгаачдын ар гэрт олгосон. УСУГ 1800 гаруй ажилтныхаа нэмэлт цалинг хасч, талийгаачдын ар гэрт орон сууц авч өгсөн гэдэг мэдээлэл цацагдсан. Манай байгууллага ажилчдынхаа цалинг шууд хасч, ямар нэгэн үйл ажиллагаанд зарцуулах хууль эрх зүйн үндэс байхгүй. Манай байгууллага Удирдах зөвлөлтэй, мөн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын статусаар явдаг. Тийм болохоор ажилчдынхаа 13 дахь сарын цалинг хассан, зүйл байхгүй” гэсэн юм.
Ямартай ч асуудлын хүрээнд үнэн зөв мэдээллийг ард түмэнд түгээж өгөхийг УСУГ-ын ажилтнууд хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 8 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Мөнгө хаанаас гарах нь нэг хэрэг харин дарга нар зовсон ар гэрийнхнийг аавынх нь амиар, гэр бүлийнх нь нулимсаар худалдан авч ачтай буянтан мэт тэднээр элэг доог хийх нь ёс зүйгүй ичгүүртэй хэрэг мөн, харин УСУГ ын удирдлагыг халах хэрэгтэй.
Эрдэнэт хүний амь насыг дарга нар 2 өрөө байраар үнэлэх нь байж болохгүй буруу жишиг харин албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Осол бол ажил олгогчын ХАБЭА -н хуулиар хүлээсэн үүргээ биёлүүлээгүйгээс болж гарсан тэдэнд хариуцлага тооцох учиртай осол мөн. Ажил олгогч эрүүл аюулгүй ажлын байраар ажилтныг хангах, ослоос урьдчилан сэргийлэх чадварыг ажилтанд эзэмшүүлсэн байх ёстой-
Эрдэнэт хүний амь насыг дарга нар 2 өрөө байраар үнэлэх нь байж болохгүй буруу жишиг харин албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Осол бол ажил олгогчын ХАБЭА -н хуулиар хүлээсэн үүргээ биёлүүлээгүйгээс болж гарсан тэдэнд хариуцлага тооцох учиртай осол мөн. Ажил олгогч эрүүл аюулгүй ажлын байраар ажилтныг хангах, ослоос урьдчилан сэргийлэх чадварыг ажилтанд эзэмшүүлсэн байх ёстой-
khardaj serdekh uwchtey kheden durak iim tsuurkhal taraaj l baygaa daa , mongolchuud bid chini ikh archaaguy muukhay khumuus shuu dee
darga nar bol xudlaa yarij yu ch xiij medne shuu muusain yumnuud xunii mud durtai daraa ni xun daramtlana odoo xun ungursun boloxoor neex mundag saikhan setgeltei xun bolj jujiglejicjh baij ch magadgui
darga nar bol xudlaa yarij yu ch xiij medne shuu muusain yumnuud xunii mud durtai daraa ni xun daramtlana odoo xun ungursun boloxoor neex mundag saikhan setgeltei xun bolj jujiglejicjh baij ch magadgui
Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913