Б.Найдалаа: Багш, эмч нарын цалинг 2024 онд 2 сая хүргэх боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа, тус намын нарийн бичгийн дарга Д.Гантулга, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Доржханд нар өнөөдөр /2019.06.06/ Үндэсний мэдээллийн төвд багш, эмчийн цалинг шат дараалалтайгаар нэмэгдүүлэх боломжтой байгаа талаар мэдээлэл хийлээ.

2008 онд 45.2 мянган багш, эмч нар боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бөгөөд дундаж цалин 289,200 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын дундаж цалин 295,800 төгрөг байсан нь тухайн үеийн улсын дундаж цалин болох 274,200 төгрөгөөс харгалзан 5-8 хувиар өндөр байжээ. Гэтэл 10 жилийн дараа буюу 2018 онд 69,2 багш эмч нар энэ салбарт ажиллаж байгаа бөгөөд салбарын дундаж цалин 760,200 төгрөг, эрүүл мэнд нийгмийн үйл ажиллагааны салбарын дундаж цалин 800,400 төгрөг болсон нь улсын дундаж болох 1,002,900 төгрөгөөс харгалзан 20-24 хувиар багассан үзүүлэлт гэж тэд тайлбарлав.

Эндээс үндэслэн Хөдөлмөрийн үндэсний намынхан төрөөс багш, эмч нарын цалинг зохистой хэмжээгээр нэмээгүй гэж үзэж байгаа ажээ. 

2018 онд Монгол Улсын төсвийн нийт зарлага 10.0 их наяд төгрөг байсан. Үүнээс, 
 

  • Цалингийн зардалд 2.0 их наяд буюу 20 хувийг,
  • Хөрөнгө оруулалтад /зам,барилга гэх мэт / 20 хувийг, 
  • Бараа үйлчилгээний зардалд /урсгал зардал, засвар гэх мэт / 15 хувийг,
  • Татаас, шилжүүлэгт /тэтгэвэр, тэтгэмж гэх мэт/ 30 хувийг,
  • Цэвэр зээлд 5 хувийг тус тус зарцуулжээ. 
     

"ХҮН" намын дарга Б.Найдалаа энэ асуудлын хүрээнд "2024 онд улсын дундаж сарын цалин 2.0 сая орчим төгрөг болох боломжтой. Багш, эмчийн цалинг энэ дүнд хүргэхээр зоривол тэдний цалинг жил бүр 18 орчим хувь өсгөх шаардлагатай. Ийм байдлаар өсгөхөд ирэх жилүүдэд дунджаар төсвийн зарлагын хоёр хувийг нэмж зарцуулах шаардлагатай болно. Энэ санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний зардлаас гаргана. Хөрөнгө оруулалтын зардлыг одоо төсөөлж байгаа шигээ жилд дунджаар 20.1 хувиар өсгөхийн оронд 19.0 хувиар, бараа үйлчилгээний зардлыг 11.8 хувиар биш 10.5 хувиар өсгөхөд л шаардагдах нэмэлт санхүүжилт бүрдэнэ" гэв. 

2023 он гэхэд тухайн үеийн нийт 76 мянган багш, эмчийн цалин 2018 оны цалингаас хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 2024 онд багш, эмчийн сарын дундаж цалинг тухайн үеийн улсын дундаж цалинтай ижил буюу хоёр сая төгрөгт хүргэх боломжтой гэж мэдээлэл хийсэн намын удирдлагууд үзэж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.42.94) 2024 оны 08 сарын 14

ЦАЛИН ХӨЛСӨӨ НЭМҮҮЛЖ БОЛНО ХАРИН ТА НАР ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ САЙЖРУУЛЖ ХҮНД ГЭСЭН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БУС УУ, ЭМИЙН СҮЛЖЭЭ ҮҮСГЭЖ, ҮДЭЭШ ХОЙШ ӨӨРИЙН ХУВИЙН ЭМЛЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛСЭН ХҮНД СУРТАЛЧИЛГААТАЙ, ЭМНЭЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ МАШ МАШ МУУУУУУУУУУУУУУ, ХАМГИЙН ГОЛ НЬ ОНШИЛГООГОО ХИЙЖ ЧАДАХАА БОЛЬСОН ОЛОН ЭМЧ НАРАА ЭХЛЭЭД СОЛИН ХЭРЭГТЭЙ БАЙХ АА ДАРАА НЬ ЦАЛИНГ ЧИНЬ 10 САЙ ХҮРГЭСЭН Ч ЯАХАВ

1  |  0
АРД(202.9.42.94) 2024 оны 08 сарын 14

ЦАЛИН ХӨЛСӨӨ НЭМҮҮЛЖ БОЛНО ХАРИН ТА НАР ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ САЙЖРУУЛЖ ХҮНД ГЭСЭН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БУС УУ, ЭМИЙН СҮЛЖЭЭ ҮҮСГЭЖ, ҮДЭЭШ ХОЙШ ӨӨРИЙН ХУВИЙН ЭМЛЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ, ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛСЭН ХҮНД СУРТАЛЧИЛГААТАЙ, ЭМНЭЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ МАШ МАШ МУУУУУУУУУУУУУУ, ХАМГИЙН ГОЛ НЬ ОНШИЛГООГОО ХИЙЖ ЧАДАХАА БОЛЬСОН ОЛОН ЭМЧ НАРАА ЭХЛЭЭД СОЛИН ХЭРЭГТЭЙ БАЙХ АА ДАРАА НЬ ЦАЛИНГ ЧИНЬ 10 САЙ ХҮРГЭСЭН Ч ЯАХАВ

1  |  0
Top