Өмнөд хөршийн тэрбум давсан хүн ам дотор олон үндэстэн ястан багтдагаас Мосо үндэстэн онцгой содон ёс заншилтай. Түвдтэй хаяа залган амьдрах энэ үндэстний тоо улам бүр цөөрсөөр 40 мянга дөнгөж давж буй ч эхийн эрхт ёсоо одоо хүртэл бүрэн алдаагүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тэнд эмэгтэйчүүд амьдралын бүхий л асуудлыг шийдэж, толгойлдог ажээ.
Хэдэн мянган жилийн өмнөөс л Мосочүүд ийм ёс заншилтай байсаар ирж. Эрчүүд энд ямар ч эрхгүй гэж хэлж болно. Эмээ юмуу ээж нь хүүхдүүдээ өсгөж, гэр бүлийн хөрөнгө мөнгө, ирээдүйн шийдвэрийг гаргадаг.
Ахмад настнууд өөрийг нь залгамжилж чадахаар эмэгтэй гарч ирлээ гэж үзвэл түүнд эрх мэдлээ шилжүүлдэг аж. Энэ нутагт гэрлэлт, хурим гэж үгүй. Зочин гэр бүл маягтай амьдардаг. Эрчүүд насан туршдаа ээжтэйгээ хамт амьдарч, зөвхөн шөнө оройдоо л эмэгтэйчүүдийн гэрт хэдэн цагаар зочилдог ажээ.
Хүүхдүүд нь аавынхаа биш эхийнхээ овгийг авдаг. Зарим хүүхэд эцэг нь хэн болохыг ч мэддэггүй. Мэдэх ч шаардлагагүй гэж үздэг байна.
Мосо үндэстний хэлэнд “Аав” гэх үг үгүй. Аавын үүргийг ээжийнх нь ах юмуу хамаатны эр ихэвчлэн гүйцэтгэнэ. Мосо эмэгтэйчүүд хэдэн ч “зочин нөхөр”-тэй байх боломжтой. Үүнд хориг хязгаар тавьдаггүй. Өөрсдөө эрчүүдээс сонголт хийнэ.
Эмэгтэй хүүхдүүд багаасаа л гэрийн ажилд гаршиж, гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн шийдэх ухаанд суралцдаг. 13 нас хүрсэн хүүхдийг насанд хүрлээ хэмээн үзэж сүм хийдийн ёслолд оролцохыг зөвшөөрдөг аж. Мал аж ахуй, тариалан эрхэлж амь зуулгаа залгадаг энэ үндэстний ихэнх айл өрхөд цахилгаан байдаггүй гэнэ.
Ийм хачин сонин үндэстнүүдийг өнөө цагт гадаадын жуулчид яаж анзааралгүй орхих билээ. Мосогийн нутагт жуулчид олноор очиж, төвөг удах нь олширчээ. “Охидын хаант улсад тавтай морил” хэмээх бичгээр тэд жуулчдыг урин дуудавч зарим нь тэднээс залхдаг гэнэ.
“Өмнө нь энд их сайхан нам гүм байлаа. Одоо дуу чимээ, баяр наадам тасрахаа больжээ. Заримдаа ч тайван байхын туд би ууланд гардаг” хэмээн нэгэн мосо эмгэн ярьсан байна.
Мосо эмэгтэйчүүд одоо жуулчдад л зориулан үндэсний хувцсаа өмсдөгөөс биш гар утас барьж, орчин үежсээр байгаа гэнэ. Мөн охид хөвгүүд хот бараадаж, тэндээ аж төрөх болсноор Мосо үндэстний үндсэн ёс заншил бага багаар алдагдаж эхэлж буй юм байна.
ХХI зууны өрнийн соёл мосо үндэстнийг “залгих”-аар тэмүүлж буй ч тэд өдгөөг хүртэл өөрсдийн уламжлал, ёс заншлаа хадгалан үлдэж, хамгаалахын төлөө тэмцсээр, сэтгэсээр байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 27 )
Тэр авгай хэнийч хамаагүй хүүхэд төрүүлчихээд эмэг эхээрээ харуулчихаад тэргүүн хадагтай байн гэдэг хачин юм байхын
Тэр авгай хэнийч хамаагүй хүүхэд төрүүлчихээд эмэг эхээрээ харуулчихаад тэргүүн хадагтай байн гэдэг хачин юм байхын
Манайх чинь бараг Мосо ш дээ. Хэдэн хүүхнүүд л амьдралаа үүрч байна. Монгол эрчүүд залхуу архичин янханд тархиа мэдүүлсэн мөнгөгүй байж мөрийтэй тоглоно... Цалингүй хар ажил хийж чадахгүй эхнэр нь ажил хийдэг эр хүн бол эр хүн биш
Манайх чинь бараг Мосо ш дээ. Хэдэн хүүхнүүд л амьдралаа үүрч байна. Монгол эрчүүд залхуу архичин янханд тархиа мэдүүлсэн мөнгөгүй байж мөрийтэй тоглоно... Цалингүй хар ажил хийж чадахгүй эхнэр нь ажил хийдэг эр хүн бол эр хүн биш
ЯАНАДАА ЭНЭ ҮНДЭСТЭН ЭХНЭР ОЛДДОГГҮЙ ХУЖАА НАРТ БѲѲН ДАЛИМ БИЗ ХУЖАА ХҮҮХДЭЭР ДҮҮРЧ СѲНѲХ ЮМ БАЙНА ЛДАА БАЛАЙ ЗАНШЛААСАА БОЛЖ
ЯАНАДАА ЭНЭ ҮНДЭСТЭН ЭХНЭР ОЛДДОГГҮЙ ХУЖАА НАРТ БѲѲН ДАЛИМ БИЗ ХУЖАА ХҮҮХДЭЭР ДҮҮРЧ СѲНѲХ ЮМ БАЙНА ЛДАА БАЛАЙ ЗАНШЛААСАА БОЛЖ
Ямар ч хаяггүй хэдэн хүүхдүүдтэй хөгшид эмэгтэйчүүдтэй өрөвдөлтөй тосгон бололтой
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
”Үндэстнүүдийн хэлэнд” бишээ. ”Мосо үндэстний үгийн санд эсвэл хэлний санд аав гэж үг байхгүй” гэж бичвэл зохино.
”Үндэстнүүдийн хэлэнд” бишээ. ”Мосо үндэстний үгийн санд эсвэл хэлний санд аав гэж үг байхгүй” гэж бичвэл зохино.
ХРИСТИЙН ШАШИНТАЙ УЛС ЮМ УУ? АРИУН СҮНСНЭЭС ХҮҮХЭДТЭЙ БОЛДОГ ГЭДЭГТЭЙ АДИЛХАН ЮМ БИШ ҮҮ?
Zochin nuhruur ochood hed honochood irhiimsan
манайд нэг хэсэг түбэд нэр өгч ингэж заваарч байгаад хамаргүй болцгоосон.
Hujaaguudiin hudlaa zohiomol es biz. Tuvd undestniig ustgaj zorilgotoi iim huuramch yum zohioj nuguuduhduu heden zuun jileer itguulj odoo tegeed tsus oirtolt entr bolood usch urjih ni bagasaad usthaar ni gazar nutagt ni suuna biz. Iim l bodol orj irj bn.
толгой дээрхи нь үс үү,малгай юу. өөрсдөд нь бол их л гоё бололтой. иймэрхүү балай ёс заншил устсан нь дээр ш дээ.”зочин - нөхөр ” ч гэх шиг...
түбэд ёсны зах хязгаар. эхийн эрхт ёс биш. -ааваа намайг ашиглаач-. Папа нь тарнийн ёсонд суугаа тул юу ч ярихгүй.
Zavharsan zolignuud be. Emegteichuud erh medelee buruu ashiglaad bgan bishuu erchuudiig husseneeree solij holiod huuhed uchruuleed. Ter ger orniihon baij bgaag hardaa. Ene buhnees harhad aawin erhet yos bol bol hamgiin zuw zuil yma gedgiig oilgoloo aawuudaa haayaach gesen hairla huuhnuude ohidoo eejuudee
Xytad l bol xytad