Улаанбаатар хотод болж байгаа FIBA 3×3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны дэлхийн аваргын тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд өнөөдөр боллоо.
Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийсэн. Гүржийн багийг 18-16 ялж, АНУ-ын хүчирхэг багт 10-21 ялагдсан манай баг хэсгээсээ хоёроор гарсан.
Харин өнөөдөр хасагдах шатанд “А” хэсгийн тэргүүн баг Турктэй таарч, 18:21 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Гэвч дасгалжуулагч С.Тулга, тамирчин А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар бүтэн дөрвөн өдрийн турш монголчуудаа баярлуулж, огшоож, уярааж чадлаа.
“FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр 18:55 цагаас Сүхбаатарын талбайд эхлэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
ялагдаа л биз. Гэхдээ сайн тоглосон шүү дээ.
Ярих юм байхгүй, сайн тоглосон.
Ярих юм байхгүй, сайн тоглосон.