ФОТО: "Талын салхи-2019" наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Олон улсын “Талын салхи-2019” мото наадам өнөөдөр /2019.06.08/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус наадмыг “Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.

Энэ жилийн наадамд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл оролцож байгаагаар онцлогтой. Наадмын нээлт Сүхбаатарын талбайд болж,  800 гаруй мотоциклын цуваа жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдлөх юм.

 

​​​​​​

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top