Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг баасан гарагт нийслэлийн Багануур дүүрэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт ажиллаж, төрийн албан хаагчид болон иргэдтэй хийсэн уулзалтад оролцлоо.
Салбарын сайд орон даяар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгаагаа онцлоод тус дүүрэгт Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил энэ онд эхэлж, ирэх онд ашиглалтад орно, “Гүн галуутай” цогцолбор сургууль дээр спортын заал, хоёрдугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга шинээр баригдана гэдгийг дурдав.
Мөн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль болон 139 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургуулийн хувьд ашиглалтад орсон цагаасаа хойш засвар, үйлчилгээ хийгээгүйн улмаас шугам хоолой нь хуучирч мууджээ. Спорт заалны босоо хана нь цуурсан, таазны зарим хэсэг нь нурахаар болсон байна. Ийнхүү багш, сурагчидтай уулзах үеэрээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )