Европын Үндэсний лигийн тэмцээний финалын тоглолт өчигдөр /2019.06.10/ болж, Португалын шигшээ баг Голландын шигшээг 1:0 ялж, тус тэмцээний анхны аварга боллоо.
Европын Үндэсний лигийн тэмцээн нь 2018 онд эхэлсэн шинэ тэмцээн бөгөөд шигшээ багуудын нөхөрсөг тоглолтыг орлох үүрэгтэй тэмцээн юм.
УЕФА Үндэсний лигийн финал
Португал – Голланд 1:0 (0:0, 1:0)
“Драгау”
Гоол: – 60 Гедеш.
Португал – Руй Патрисиу, Диаш, Геррейру, Нелсон Семеду, Фонте, Бернарду Силва, Данилу Перейра, Гедеш (Рафа Силва, 75), Бруну Фернандеш (Моутинью, 81), Вильям Карвалью (Рубен Невеш, 90), Роналду.
Голланд – Силлессен, де Лигт, Блинд, Думфрис, ван Дейк, Депай, де Рон (де Йонг, 81), Бергвейн (ван де Бек, 60), Вейналдум, Бабел (Промес, 46), де Йонг.
Шар хуудас: Думфрис (88), ван Дейк (90).
Европын хөлбөмбөгийн холбооноос шинэ тэмцээнийхээ шилдгүүдийг зарлалаа.
Шилдэг тоглогч - Бернарду Силва Португал
Мэргэн бууч - Криштиану Роналду Португал
Шилдэг залуу тоглогч - Френки де Йонг Голланд
Финалын шилдэг тоглогч - Рубен Диаш Португал
Сэтгэгдэл ( 0 )