Монгол завьчид хүрэл медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Хятадын уламжлалт баяраар болдог “Луун завь”-ны уралдаан Тайваньд болж, нийт 16 баг хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Энэ уралдаанд Монголын баг тун амжилттай оролцож, хашир туршлагатай өрсөлдөгчдөө хол хаян, медальд хүржээ. Чанхуа хотын "Chienkuo" технологийн их сургуулийн монгол оюутнууд энэ спортоор хичээллээд дөнгөж ганц сар болсон ч хүрэл медаль хүртэж, монгол хүний хүч чадлыг харуулсан байна. Хоёрдугаар байрт шалгарсан багаас тэд нэг секунд л хоцорчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top