Видео: "Голден Стэйт" ганц онооны зөрүүтэй яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн финалын 5 дахь тоглолт өнөөдөр /2019.06.11/ Торонтод болж, "Голден Стэйт" баг ялалт байгууллаа. Нэг ялагдахад л аваргын титмээ алдах байсан тэд ганцхан онооны зөрүүтэй хожсон юм. Тоглолтын сүүлийн мөчүүдэд Канадын баг ялж болох байсан ч тэд боломжоо алдлаа. Гэхдээ цувралын харьцаа 3-2-оор “Торонто” тэргүүлж байгаа. Харин энэ ялагдлын шок тэдэнд хэр хүнд тусах бол гэдэг сонирхолтой.
 

"Голден Стэйт" багийн Кевин Дюрант гэмтлээс эргэн ирсэн ч дахин гэмтээд талбайг орхилоо. Энэ улирал тэр багтаа дахин туслаж чадахгүй болсон нь тодорхой. Дараагийн тоглолт 14-нд "Голден Стэйт"-ийн талбай дээр болно.


“Торонто” – “Голден Стэйт” – 105:106 (28:34, 28:28, 22:22, 27:22)

“Торонто”: Кавай Лелнард (26 + 12 самбар). Лаури (18). Газоль (17).

“Голден Стэйт”: Карри (31). Томпсон (26). Казинс (14).

Цувралын харьцаа: 3-2 (118:109, 104:109, 123:109, 105:92, 105:106).


Дараагийн тоглолтын хуваарь

6-р сарын 14, 09:00. "Голден Стэйт" – "Торонто"

6-р сарын 17, 08:00. "Торонто" – "Голден Стэйт"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top