Хөлбөмбөгчид хамгийн баян нь

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Америкийн Форбс сэтгүүлийн газраас хамгийн орлоготой тамирчдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын эхний гурван байрыг хөлбөмбөгчид эзэлсэн байна.

Эхний байрыг Аргентиний тоглогч Лионель Месси нэг жилд 127 сая доллар олсон амжилтаар тэргүүлсэн байна. Түүний араас “Ювентус” багийн Криштиану Роналду 109 сая доллар, Бразилийн довтлогч Неймар 105 сая долларын орлогоор удаалжээ. Сагсан бөмбөгч Леброн Жеймс 89 саяын орлоготойгоор наймдугаар байрт жагссан байна.

1. Лионель Месси (Барселона) – 127 сая ам.доллар

2. Криштиану Роналду (Ювентус) – 109 сая

3. Неймар (ПСЖ) – 105

4. Сауль Альварес (бокс) – 94

5. Рожер Федерер (теннис) – 93,4

6. Расселл Уилсон (Сиэтл, америк хөлбөмбөг) – 89,5

7. Аарон Рожерс (Грин-Бэ, америк хөлбөмбөг) – 89,3

8. Леброн Жеймс (Лейкерс, сагсанбөмбөг) – 89

9. Стефен Карри (Голден Стэйт, сагсан бөмбөг) – 79,8

10. Кевин Дюрэнт (Голден Стэйт, сагсан бөмбөг) – 65,4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top