Хүннү төр ашиглаж байсан Хүн бичгийг тайлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

“Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд, 2000 жилийн тэртээ Хүннү төр зохиож ашиглаж байсан Хүн бичгийг тайлсан талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. Тус ТББ нь түүх, археологи, хүн бичиг судлан үндэсний ой санамжийг сэргээх үүрэгтэй байгуулагджээ. Үүний хүрээнд Хүн бичиг судлалын хоёрдугаар сургалт зохион байгуулж Гол тээхэн буюу Билгэ хааны их, бага бичээсийг сургалтын явцад бүрэн тайлсан байна. Мөн Билгэ хааны захиас энэхүү бичээст багтжээ. Тодруулбал энэхүү бичээс нь  XI зууны үеийн Уйгурын төрийн үед хамаарагдах бөгөөд Архангай аймгийн Хашаат сумын нутаг, Орхон голын зүүн дэнжийн хаднаас олдсон байна. Дэлхий даяар энэхүү бичээсийг Диван Лугат толиор сэргээдэг бөгөөд  Диван Лугат тольд давхардсан тоогоор 6000 гаруй үгс байдаг байна. Давхардаагүй тоогоор хоёр мянга гаруй үгтэй. Уг үсгийг зөвхөн Монголчууд 85 хувийг нь  мэддэг ажээ.

“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ийн тэргүүн С.Сэргэлэн хэлэхдээ “Орхоны хөндий дахь бага бичээс нь Билгэ хааны захиас юм.  Энэ бичээсийг сэргээснээр түүх болоод монгол хэлний үгсийн эх утга, үйл үгийн цаг биеийг гаргаж байгаа нь ач холбогдолтой. Мөн цаашлаад бид Гол тээхэний бичээсийг судалснаар гадаадын  судлаачдын судалгааг үндэс болгодог байсан бол одоо үндэсний ул бичээстэй болж байгаа нь чухал ололт юм. Мөн Орос болон Монгол хэл дээр гаргаж байгаа нь бидэнд маш том гарын авлага болж байна” хэмээн хэлсэн юм. Тун удахгүй төрийн гурван өндөрлөгт уг бичээсийг тайлсан номыг өргөн барина хэмээн хурлын үеэр онцолж байлаа.                 

Э.Анхзаяа

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.18.196) 2024 оны 05 сарын 11

Hunnu tur ch geh shig saihan shaah yumaa. Er n tuuh sudlaachid gedeg garuud saihan hudlaa shaadag. Ingej hudlaa shaahaa bolimoor yum.

2  |  3
Top