Бразилийн хөлбөмбөгч Неймарт өнгөрсөн тавдугаар сард хүчиндүүлсэн хэмээн шүүхэд хандаад байгаа модель Нажила Триндадитай хамтран ажиллахаас өмгөөлөгч нар татгалзсаар байна. Хамгийн сүүлд түүнийг өмгөөлж байсан хуульч Данило Гарсия де Андраде мөн ажлаа орхижээ.
L'Equipe-д бичсэнээр Нажила өмгөөлөгчөө Неймарын хүчирхийллийн бичлэгтэй планшетийг нь хулгайлан устгасан гэж буруутгажээ. Харин өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч маш ёс зүйгүй зан гаргалаа. Эхлээд надад хүчирхийллийн бичлэг байгаа гэж хэлсэн. Дараа нь бичлэг алга боллоо гээд одоо намайг хулгайлсан гэж гүтгэж эхэллээ. Ийм хүнтэй би хамтран ажиллаж чадахгүй. Нэг нэгэндээ итгэж байж өмгөөлөгч хохирогч хоёр амжилт олдог юм. Тэр эрүүл бус хүн” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Mungutei zaluu huuhen huchindej doosh orkushte
Энэ худлаа шантаач *** байна шдээ ⁉️Алдартай спортын ододыг дарамталж олны шившиг болгон гэж мөнгө салгадаг загвар өмсөгч нэртэй янханууд олон байдаг !!!!!
энэ хэдэн загвар өмсөгч янхануудын балаг дуусахгүй юмдаа