“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний цэнгэлдэх хүрээлэн барих ажил хийж байсан Балбын 1400 ажилчин амиа алдсан” гэж Arab News мэдээллээ.
Энэ талаар Германы WDR телевиз баримтат кино хийж, барилгын талбай дээрх хар ажилчдын хүнд хэцүү амьдралын талаар өгүүлжээ.
Балбын Хөдөлмөрийн яамны төлөөлөгч Нараян Рагми “Сүүлийн хэдэн жилд маш олон балба ажилчин Катарт нас барсан. Гэхдээ 1400 юу, 300 хүн үү гэдгийг мэдэхгүй байна. Би энэ баримтат киног үзээгүй. Засгийн газар энэ асуудлыг мөрдөн шалгах ёстой. Өдөр болгон 1300 орчим балба залуу ажил хийхээр Персийн булангийн орнуудыг зорьдог. Тэдэнтэй зөрөөд өдөр бүр үхсэн ажилчдын цогцос ирдэг байсан. Ямар ч бичиг баримтгүй тул барилгын компанийн бурууг тогтоох аргагүй” гэж мэдэгджээ. Харин Засгийн газрын мэдээллээр жил бүр 100 орчим ажилчин осол, амьдрах орчин муугаас үхдэг байсан гэнэ. Тэдний ар гэрд Катарын Засгийн газраас ямар ч мөнгө, тэтгэлэг олгогдож байгаагүй гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
яанаа ѳрѳвдмѳѳр юм бэ монголчууд минь ингэх вийдээ
bid i boloh bii