FIBA 3х3: Монголын эмэгтэйчүүд олимпын чансааны 3-т бичигдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос FIBA 3х3 сагсан бөмбөгийн хэд хэдэн том тэмцээн зохион байгуулсан тул шигшээ багуудын чансаанд ч өөрчлөлт ихээхэн гарлаа. Энэхүү чансаа нь “Токио 2020” олимпын наадмын эрх авахад шууд нөлөөлөх болно. Энэ оны 11 дүгээр сарын 1-нд олимпын чансааны оноо өгөх тэмцээнүүд өндөрлөж, эцсийн чансаа гарна. Чансааны эхний гурван байрт бичигдсэн багууд Токиод очих эрхээ шууд авна.

Энэ долоо хоногийн шинэ чансаагаар эмэгтэйчүүдийг ОХУ-ын шигшээ баг тэргүүллээ. Тэдний оноо долоон саяас давж, өрсөлдөгч Хятадын багаас холдож чадлаа. Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг чансааны 3-т бичигдэж байгаа юм.  

Эрэгтэйчүүдийн чансааг энэ төрөлд дэлхийг олон жил хошуучилж байгаа Сербийн баг хошуучилсан хэвээр байна. Хоёрт ОХУ, гуравт Словений баг жагсжээ.

FIBA 3x3 насанд хүрэгчдийн ДАШТ Голландын Амстердам хотноо энэ сарын 18-23-ны хооронд болно. Дэлхийн аваргаас өмнө манай эрэгтэй баг Хорватын Гранприд, эмэгтэйчүүд Италид "Womens Series League" тэмцээнд оролцоно.

3х3 сагсан бөмбөгийн шигшээ багуудын чансаа

Эмэгтэй

1. ОХУ – 7.623.854 оноо. 2. Хятад – 7.427.962. 3. Монгол – 5.846.016. 4. Румын – 4.804.469. 5. Франц – 4.406.104.

U23 эмэгтэй

1. Хятад – 6.111.343. 2. ОХУ – 5.708.515. 3. Монгол – 4.699.503. 4. Румын – 2,690.698. 5. Франц – 2.535.477.

U18 эмэгтэй

1. Хятад – 3.351.867. 2. ОХУ – 2.585.379. 3. Франц – 1.263.229. 4. Монгол – 1.068.323. 5. Индонез – 862.161.

Эрэгтэй

1. Серби – 33.772.680. 2. ОХУ – 28.507.550. 3. Словен – 20.466.865. 4. Хятад – 20.362.640. 5. Монгол – 17.251.530.

U23 эрэгтэй

1. ОХУ – 19.113.695. 2. Хятад – 11.734.380. 3. Катар – 10.999.260. 4. Монгол – 10.635.773. 5. Голланд – 7.424.855.

U18 эрэгтэй

1. Хятад – 4.987.905. 2. ОХУ – 4.543.865. 3. Доминикан – 2.594.847. 4. Словен – 2.542.275. 5. Латви – 2.277.910. 7. Монгол – 2.220.341

Холимог чансаа

1. ОХУ – 14.742.367. 2. Хятад – 12.298.492. 3. Монгол – 10.042.546. 4. Япон – 7.896.319. 5. Румын – 7.252.077.

“Токио 2020” олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл явагдана. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн долдугаар сарын 25-29-нд болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Booyo(66.181.182.160) 2019 оны 06 сарын 16

Uukun batsaan tarhi ugaalt Hudalaa shaahaa boli hezeech sags hugjuhgui 3×3 gej gudamjnii turul hudalaa shaahaa boli. 0limp ch geh shig hezeech orohgui Mongol sagsaar olimpod Hairan Mungu

0  |  2
ок(66.181.161.24) 2019 оны 06 сарын 17

Дарханы Д.Ганзулыг соль, М.Булбулыг оруулах хэрэгтэй

2  |  1
Top