Чөлөөт бөх: Монгол, Азийн шигшээ багийн халз барилдаантай

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Монголын чөлөөт бөхийн холбоогоор ойрд сонин ихтэй байна.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон БНХАУ, БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Монголд хамтарсан бэлтгэл сургалт хийж байна. Анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү хамтарсан бэлтгэлд “Алдар” спорт хорооноос 40, БНХАУ-аас 15, БНСУ-аас 13 тамирчид хамрагджээ.

Дэлхийн шилдэг бөх Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 7-9-нд Орхон аймагт болж өнгөрлөө.

2019 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 20-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болно. Улсын аварга тамирчин есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн, “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх юм.

Наадмын дараа биднийг тун сонирхолтой барилдаан хүлээж байна. Азийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооноос “Stars of Asia” чөлөөт бөхийн тэмцээнийг долдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион явуулах гэж байна.Тус уулзалт тэмцээнд Азийн шилдгүүдээс бүрдсэн шигшээ баг Монголын шигшээ багтай Сүхбаатарын талбайд халз өрсөлдөх юм. Халз барилдаан эрэгтэй 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэй 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жинд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.115) 2019 оны 06 сарын 21

Чаддаг юм бол тэр тэмцээндээ Орхоныг оруулчих

0  |  0
Top