Японы спортын “Никкан спортс” сонингоос “Таны хайртай сүмоч” уламжлалт санал асуулгаа явууллаа. Нийт 71671 санал ирснээс маэгашира Миёогирюү 4562 саналаар япончуудын хамгийн хайртай бөхөөр тодорсон байна. Энэ жил найм дахь удаагаа явагдаж байгаа тус санал асуулгад өмнө нь бүгдэд нь Кисэносато ялж байсан. Кисэносато зодог тайлснаар хэн түрүүлэх бол хэмээн хүлээж байтал, хэний ч санаанд оромгүй дүн гарлаа.
Миёогирюү “Үнэхээр баяртай байна. Хамаг хүчээ шавхан, хичээн зүтгэн, барилдаж байгааг минь ард түмэн хардаг юм байна. Ард түмний санал асуулгад түрүүлнэ гэдэг хамгийн том шагнал” гэж хэлсэн байна. Миёогирюүг сонгосон хүмүүс дунд эмэгтэйчүүд тун олон байсны ихэнх нь сайхан биетэй, булчинлаг гэж магтсан байлаа.
Хоёрдугаар байрт озэки Такакэйшёо 4190 оноо, гуравдугаар байрт 4152 оноотой Точиоозан нар оржээ.
Манай бөхчүүдээс хамгийн дээд байр эзэлсэн ёкозүна Какүрюү 3134 оноогоор долдугаар байрт орсон. Их аварга Хакүхо 16 дугаар байрт 1851 оноотой бичигдлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Япончуудын үнэн нүүр царай энэ шүү дээ Тэд хэзээ ч Хакухаа болон манай бөхчүүдийг хайрлаж хүндлэхгүй нь тодорхой ш дээ Ийм байхад Даваажаргал японы иргэн болно гэж далдагнах шаардлага байхгүй шүү дээ