“Торонто Рапторс” баг түүхэндээ анх удаа NBA-гийн аварга боллоо

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Хойд Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгийн NBA лигийн аварга шалгаруулах финалын зургаа дахь тоглолт өнөөдөр өглөө /2019.06.14/ “Голден Стэйт Уорриорс” багийн талбайд боллоо.

Цувралын харьцааг “Торонто Рапторс” баг 3-2 тэргүүлж явсан учраас “Голден Стэйт Уорриорс” багийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байсан юм. Гэвч тоглолтын турш багаа оноо авалтаар тэргүүлж явсан Клэй Томпсон гуравдугаар үеийн төгсгөлд зүүн хөлөндөө хүнд бэртэл авснаар цаашид тоглолтод оролцох боломжгүй болсон.

Сүүлийн таван жил дараалан финалд шалгарч, аваргын цомыг гурвантаа өргөсөн “Голден Стэйт Уорриорс” багийн хувьд энэ жил бэртэл гэмтэл ихтэй, ачаалалтай улирал болж өндөрлөлөө.

Тоглолтын турш хоёр баг оноо ээлжлэн тэргүүлж явсаар “Торонто Рапторс” баг 114-110 онооны харьцаатайгаар аваргуудыг буулгаж авлаа. Ингэснээр Торонто хотын баг Канад улсаас NBA-д түрүүлсэн анхны баг боллоо.

Финалын үнэ цэнэтэй тоглогчийн /MVP/ шагналыг “Торонто Рапторс” багийн хамгаалагч Кавай Леонард хүртсэнээр хоёр өөр багаас финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал авсан түүхэн дэх гуравдахь эрхэм болсон юм. Кавай 2014 онд “Сан Антонио Спөрс” багт тоглож байхдаа финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байлаа.

С.Намхай

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top