КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунейн багийг ялснаар “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох эхний даваагаа давж, хэсгийн тоглолтод оролцох эрхтэй болсон билээ. Дараагийн шатанд эхний тойрогт ялсан 6 баг Ази тивийн чансаа өндөр 34 багтай найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Уламжлалт хоёр тойрогтой. Хэсгийн эхний тоглолтууд есдүгээр сарын 5-10-нд болох бөгөөд хэсгийн сугалаа долдугаар сарын 17-нд Катарын Дохад явагдах юм.

Хэсэг тус бүртээ түрүүлсэн найман баг, хоёрдугаар байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй дөрвөн баг, нийт 12 баг гуравдугаар шатанд шалгарна. Энэ багуудад мөн 2019 оны Азийн Цомын тэмцээнд оролцох эрх өгөх юм.

Гурав, дөрөвдүгээр шатны тоглолтын хуваарь гараагүй байгаа. Бидний анхаарлыг хамгийн их татаж байгаа нь долдугаар сарын 17-нд Катарын Дохад явагдах хэсгийн сугалаа. Нийт 40 багийг чансаагаар нь таван хэсэгт хувааж, сугална.

Хамгийн хүчтэй I хэсэгт Азийн томчууд орсон. Иран, Япон, Өмнөд Солонгос, Австрал, Катар, АНЭУ, Хятад, Саудын Араб улсууд хэсгээ тэргүүлнэ.

II хэсэг: Ирак, Узбекистан, Сири, Ливан, Оман, Кыргызстан, Иордан, Вьетнам.

III хэсэг: Тажикистан, Палестин, Энэтхэг, Бахрейн, Таиланд, Хойд Солонгос, Тайвань, Филиппин.

IV хэсэг: Туркменистан, Мьянмар, Хонконг, Йемен, Афганистан, Кувейт, Мальдив, Малайз.

V хэсэг: Индонез, Сингапур, Балба, Бангладеш, Монгол, Гуам, Шри-Ланка, Камбож

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.44) 2019 оны 06 сарын 16

Энэ 5 чинь хэсэг биш ээ, манайхан сагс гээд байдаг шиг билээ, саг бурээс нэг нэг баг орсон нийт 8 хэсэгт хуваагдана шуу дээ

0  |  0
Монгол ялна(49.0.153.7) 2019 оны 06 сарын 18

V хэсэг хоорондоо тоглохгүй.Энэ хамгийн сул багууд нэг нэгээрээ өөр хэсэгт орохоор сугалагдана.Манай зорилго IV хэсгээс сугалагдаж ирэх нэг багийг хожих

1  |  0
Фанат(202.126.89.68) 2019 оны 06 сарын 18

Хамгийн гол зорилго хэсэгтээ 4-р байрт орж чансаагаа ахиулах явдал. Тэрнээс биш дэлхийн аваргад орно энэ тэр бол цолгүй бөх улсын наадамд үзүүр түрүүнд үлдэхтэй адил..

1  |  0
зочин(150.129.142.137) 2019 оны 06 сарын 15

Дасгалжуулагчид баярлалаа Боломж байна шүү

0  |  0
зочин (59.153.85.115) 2019 оны 06 сарын 15

Тэнэг юу ч мэдэхгүйгээ гайхуулах юм Сугалаа нь гараагүй байхад 3 багаа хожих хэрэгтэй ч гэх шиг 4т эрэмблэгдсэн багуудаас ганц тэнцээ л авбал их юм Бусдад нь батируулж л таараа ш дээ.

0  |  0
зочин (59.153.85.115) 2019 оны 06 сарын 15

Тэнэг юу ч мэдэхгүйгээ гайхуулах юм Сугалаа нь гараагүй байхад 3 багаа хожих хэрэгтэй ч гэх шиг 4т эрэмблэгдсэн багуудаас ганц тэнцээ л авбал их юм Бусдад нь батируулж л таараа ш дээ.

0  |  0
Монгол ялна.(64.119.26.233) 2019 оны 06 сарын 15

Монгол дэлхийн аваргын шигшээ тэмцээнд орох болно.Олон мянган Монголчууд Катарыг зорьцгоох болно.

0  |  1
Монгол ялна.(64.119.26.233) 2019 оны 06 сарын 14

Монгол дэлхийн аваргын шигшээ тэмцээнд орох болно.Олон мянган Монголчууд Катарыг зорьцгоох болно.

0  |  0
Монгол ялна.(64.119.26.233) 2019 оны 06 сарын 14

Монгол дэлхийн аваргын шигшээ тэмцээнд орох болно.Олон мянган Монголчууд Катарыг зорьцгоох болно.

0  |  0
ABCD-korea-gaas(101.235.52.61) 2019 оны 06 сарын 16

За манай залуусаа Азидаа сүүл мушгидагч бидний хувьд бол яггүй багуудтай таарчээ тийм учираас энэ багуудаас ядаж 3 багийгн хожих шаардлагатай байна шүү ! Амжилт хүсье залуусаа !

0  |  1
Top