Өнгөрөгч амралтын өдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүн, Баянхангай сумдад түр зуурын хүчтэй бороо орж, үер буусны улмаас хатуу хучилттай автозамын зорчих хэсэг уруйн үерт автаж, замын хөдөлгөөнийг хаасан.
Энэ үеэр Баянхангай сумаас дөрвөн настай хүүхэд сураггүй болжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, гурван автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр /2019.06.16/ алга болсон охины цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )