Улсын наадамд 540 харваач оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Монголын Үндэсний Харваачдын Холбооны тэргүүлэгчдийн хурал энэ сарын 14-нд боллоо.

Тэргүүлэгчдийн Хурлаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын харваанд 540 харваач оролцуулах шийдвэр гаргажээ. Учир нь жижиг талбайд 1000 харваач харвах нь цаг алдаж, сунжирдаг, зохион байгуулалтад хүндрэлтэй байдаг гэнэ.  

Харваачдын тоог заасан тул Наадамд оролцох харваачдыг энэ сарын 22-24-нд Улаанбаатарт болох насанд хүрэгчдийн УАШТ-нд оносон оноогоор нь эрэмбэлэн шалгаруулах юм. Харин цол зэрэггүй залуу харваачдын хувьд Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top