АНУ-д “мэдрэмж”-тэй робот бүтээжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

АНУ-ын алдарт Массачусетсын технологийн хүрээлэнгийн Тооцоолон бодох, хиймэл оюун ухааны лабораторийн эрдэмтэд хүний сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж зэргийг ажиглан дүгнэлт хийх чадвартай робот бүтээснээ албан ёсоор зарлалаа. Хүний нүүрэнд илэрдэг сэтгэл хөдлөлийн 200 хувирал, мянга гаруй биеийн хэлэмжийг ялган таних боломжтой уг роботыг сүүлийн хоёр жилийн хугацаанд хөгжүүлжээ. Судалгааны багынхан нийтдээ дэлхийн өнцөг булан бүрийн 15 мянга гаруй дүрс бичлэг, үйл хөдлөлийг илэрхийлсэн видео бичлэгийн дата бааз бүхий сервер дээр өгөгдөл бүрийг кодчилон загварчлал бий болгосон байна.

Судалгаа зөвхөн эхний шатандаа явж буй бөгөөд одоогийн байдлаар зөвхөн тухайн сэтгэл хөдлөлийг ялган таних бөгөөд хариу үйлдэл хийж чадахгүй аж. Жил хагасын хугацаанд хүний сэтгэл хөдлөлд нийцүүлэн хариу үйлдэл үзүүлэх, сэтгэлийг нь засах, хэрэв уурласан бол тайван болгох зэрэг яг л хүн шиг харилцан ярих чадвартай болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top