Бейб Рутын өмсгөл бараг 6 сая ам.доллараар зарагдав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

1920-иод оны бейсболын домог Бейб Рутын өмсгөлийн үнэ АНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдаагаар бараг зургаан сая ам.долларт хүрч, хамгийн үнэтэй спортын хэрэглэлийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Энэ жерсиг Рут 1928-1930 онд өмсөж байсан гэнэ. Нэрээ мэдэгдэхийг хүсээгүй нэгэн хүн 5.6 сая ам.доллараар өмсгөлийн эзэн болсон байна.
 

Өмнөх рекордыг ч Рут тогтоож байсан юм. 2012 онд түүний бас нэгэн өмсгөл 1.4 сая ам.доллараар зарагдаж байв. Бейб Рут 22 жил бейсбол тоглохдоо 714 хоүм-ран цохьсон агуу тамирчин байлаа. Энэ дуудлага худалдаанд Руттэй холбоотой 400 гаруй эд зүйл зарагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top