Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор энэ сарын 14-15-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт, шалгалт зохион байгууллаа.
Шалгалтын үеэр 40 орчим иргэнд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны тест тавьж шалгахад, зургаан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна.
Улмаар гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ монгол улсын залуучууд бүгд хар тамхины араас орлоо яана аа хэргэлж байгаа зарж байгаа нөхдүүдийг эдлэх ялыг нь чангаруулаад шоронд албадан эмчилдэг болгоёо үнхээр торгодог ялаар шийтгэлээ болъёо.
хар тамхи,мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, тэмбүү өвчин гээл сэтгэл зовоосон, анхаарлын төвд орсон асуудлууд их байнаа.. ялангуяа залуучууд, өсвөр насныхан, оюутнуудаа шинжилгээ, үзлэгт хамруулж эмчилэх ажлыг эхний ээлжинд хийх хэрэгтэй байх даа.