Мишель Платиниг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Мишель Платиниг хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг Катарт өгсөн хэргээр баривчиллаа.

Түүнийг 2010 оны арванхоёрдугаар сард дэлхийн аваргын сонгон шалгаруулалт болоход Катар улсаас их хэмжээний авлигал авсан байж болзошгүй байна. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан Дэлхийн хөлбөмбөгийн холбооны экс Ерөнхийлөгч Сепп Блатерийг шалгаж эхэлжээ. Мишель Платинигийн хувийн өмгөөлөгч үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй бөгөөд урьдчилан мэдэгдээгүй гэж үзэж байгаа юм. 

Мишель Платини өмнө нь авлигалын хэрэгт холбоотой болох нь тогтоогдож  2023 оны зургаадугаар сарыг дуустал хөлбөмбөгийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхаар Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн дэд хорооноос шийдвэрлэсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top