Францын шигшээ, ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе “Nike” компанийн сурталчилгаагаар АНУ-д очоод байна. Килиан хөлбөмбөг, сагсанбөмбөг, бейсбол тоглож, NBA лигийн финалын цувралын “Голден Стэйт” – “Торонто” багуудын зургаа дахь тоглолтыг үзэж сонирхжээ.
Мөн Леброн Жеймстэй уулзаж, түүнд 1984 оны “Chateau Lafite Rothschild” дарс бэлэглэсэн байна. Өөртэй нь нас чацуу дарс бэлэглэсэнд талархсан “Хаан” Жеймс хариуд нь өмсгөлөө дурсгажээ.
Килиан Мбаппе дэлхийн аварга бол Леброн Жеймс NBA-гийн 3 удаа, олимпийн хошой аварга билээ.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: