А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийг 2023 он хүртэл удирдана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Монголын Хөлбөмбөгийн Холбооны VIII сонгуульт их хурал өнөөдөр болж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдээ сонголоо.  

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид одоогийн тэргүүн Амгаланбаатарын Ганбаатар ганцаараа нэр дэвшсэн бөгөөд түүнийг санал нэгтэй сонголоо.

Ийнхүү А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийг 2023 он хүртэл үргэлжлүүлэн удирдах боллоо. Эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг дэд ерөнхийлөгч сонгох ёстой байсан. Эрэгтэй дэд ерөнхийлөгчид “Улаанбаатар Сити Эф Си” багийн ерөнхийлөгч Г.Дашням Б.Буман-Учралын оронд сонгогджээ.

Эмэгтэй дэд ерөнхийлөгчид “Дэрэн” багийн ТУЗ-ийн гишүүн Ж.Хишигжаргал, “Дөчин мянгат Юнайтед” багийн ТУЗ-ийн гишүүн Х.Азжаргал нар өрсөлдөж, Хашбатын Азжаргал сонгогдлоо. Х.Азжаргал нь Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэн дэх анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгч болж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.112) 2019 оны 06 сарын 21

Удирдах чадваргүй, холыг харах ухаан байхгүй мөртлөө албан тушаалд шунах хүмүүс монголд хаа сайгүй байх юм. Ганбаатрыг зайлуулах хүсэлтэй нэг хоёр хүн байж л байгаа даа. Тэд нь одоо Ганбаатрыгаа хорлох аргаа хайж байгаа даа.

0  |  0
иргэн(59.153.87.62) 2019 оны 06 сарын 19

МОРЬ ГАНБОЛД ЯАСАН БЭ?

0  |  0
Top