Монголын бадминтон сонирхогчдын холбооноос өсвөрийн өдөн бөмбөгчдийн олон улсын нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Тайланд, Энэтхэг, Макао, Сингапур, Тайвань, Өмнөд Солонгос, Монгол гэсэн долоон орны 99 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос, эмэгтэй хос гэсэн таван ангилалд болж, энэ сарын 23-нд аваргуудаа тодруулна.
Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд өсвөрийн олон улсын тэмцээнээс гадна “Токио-2020” наадмын олимпын эрхийн оноо цуглуулах насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Уг тэмцээний дараа үргэлжлүүлээд 2020 оны олимпын эрхийн оноо олгох тэмцээн Спортын төв ордны “А” зааланд эхлэх аж. Энэхүү тэмцээнд 24 орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: