Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авлига, хээл хахуулиар авсан нь илэрсэн Катар улсаас 2022 онд дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг нь хураан авч магадгүй болоод байна. Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Мишель Платиниг энэ сарын 18-нд авлигын хэргээр баривчилсан. 2018 оны наймдугаар сард FIFA-гийн Ерөнхийлөгч асан Йозеф Блаттер Платинигийн дарамтаар ДАШТ-ий эрхийг Катарт өгсөн гэж хэлж байсан юм.
Одоогийн байдлаар тус холбоо хэд хэдэн улсад дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах санал тавиад байгаа ч зөвшөөрсөн улс гараагүй байгаа гэнэ. “Катар 2022” тэмцээн 2022 оны 12 дугаар сард болох юм.
Сэтгэгдэл ( 0 )