МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэнд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбоо өнөөдөр /2019.06.22/ албан ёсоор мэдэгдлээ.
МЭДЭГДЭЛД,
"Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт -БСШУС/-ын сайдын 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёрдугаар саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно.
Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм.
МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ" гэжээ.
БӨХЧҮҮДЭЭС МҮБХ-НД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ
Маргааш /2019.06.23/ Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит, "Наадмын сорилго" барилдаан Бөхийн өргөөнд болно. Нэгэнт эрх нь сэргэсэн тул дээрх бөхчүүд эл барилдаанд зодоглох боломжтой бөгөөд улсын заан Б.Пүрэвсайханы хувьд лав бүртгүүлсэн байна.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох сорилго барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, Ш.Мөнгөнбаатар нарын бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ. Барилдаан 14:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 6 )
Sumanchuluund tsoliig ni uguh heregtei ter hun bol helmegdsen hun busad ni ingeed garid ntr bolood adilhan uilchileh heregtei
Баянмөнх аваргаас Бат Эрдэнэ аварга айсан бололтой. За тэгээд наадмаар Допинг хэрэглээд маргааш нь уучлаарай гээд байж дээ.
khuuli durmee chand sakhij chadakhguy ucxhraas mongold bukh yum ni dalan zadgay baygaa yum , khugatsaag ni guytseegeech , lalaruudaa
Sumanchuluunii hiig yagaad sergeehgui bgaan be jinhen helmegdsen boh sh dee
Ү,Хүрэлбаатар,Баяянмөнх, Чинбат тэргүүтэй увайгүй хүмүүс МҮБХ-г луйвардаж авахын тулд энэ хэдэн залуусийг хүртэл ашиглаж байх гэж.
Bugdiig ni adilhan handval ug ni zugeer dee , Ganbaatar bol Nyamdorjiin huu uchraas gej bolohgui dee?!?