Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан нь бөхийн хүрээний сүүлийн үеийн шинэ маргаанаар тодроод байна.
Бөхчүүдийн эрхийг сэргээсэн эл шийдвэр өнгөрсөн ням гаригт /2019.06.23/ “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зааланд цугласан бүх бөхчүүд “Нэг бол бөхчүүдээ барилдуул, аль эсвэл эрхийг нь сэргээсэн бөхчүүдээ барилдуул. Бид үүгээрээ допингийн эсрэг гэдгээ илэрхийлж байна” гэсэн шаардлага тавьсан.
Тэгвэл баяр наадмаар ч бөөн маргаан дагуулж мэдэх эл шийдвэрийг хэн хэн гаргасныг харъя.
Улсын гарьд Ө.Бат-Орших нарын эрхийг хугацаанаас нь өмнө сэргээх асуудлыг хэлэлцсэн эл хурал 2019.06.17-нд болжээ. МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.
МҮБХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
МҮБХ-НООС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёрдугаар саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор долоон бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон юм.
Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ. (2019.06.22)
БӨХЧҮҮДЭЭС МҮБХ-НД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ
Сэтгэгдэл ( 30 )
Yu be ene arai arai hooson tolgoit arhangaih ni bugd bohiin holboond ortson bna shde mongoliin gutamshiguud
Ойлгож мэдсэн байгаа г дэмжиж байна түлхэх биш дэмжвэл залуучуудад давхар шийтгэл.дэмжлэг болох байх урагшаа манайхан бөхчүүддээ ЭВ ЭЕ хүсэн ерөөе
Hen heniih ni zuv heruulee tsaash ni urgeljluul, hereldeed bolohgui bol zodoldood uchraa olooch yavdag jorlonguudaa
Jargalsaixan gariin vseg zuraad surchixsan bna sh dee. Bvvr terguulegch bolchixson shaajiinee
МҮБХолбоо ч холбоо юм байна даа ШИЙДВЭР гаргачихаад эргээд түүнийгээ цуцалж байдаөг БӨӨЛЖӨӨД БӨӨЛЖСӨӨ БУЦААЖ ИДСЭН БАЙН ШҮҮ ДЭЭ
Батэрдэнэ аварга эв эеэ гэж яваад хаширахгүй юмаа.Хар Баянмѳнхѳд хулхидуулж хэцэлүүлж ханахгүй юм даа.Хүүгийн нь үзүүр түрүүнд хүргэж түмний амны бай болсон.Цагаан хадаганд хууртлаа.Сая дагаж салбагнаж байж хэн ч биш болох шахлаа.
Horigloh heregtei
Рагчаа гарьд, Мягмарсүрэн заан 2 өөрсдөө хэрэглэж байсан юм байна лээ ш дээ.
Рагчаа гарьд ѳѳрѳѳ хэрэглэж байсан юм байж ичээсэй.
Bvgdiig n has awraga arai chig olon jil tur barichhaad huuli gargadag hvn bj engjil ardn tsewerhen suuj vlddeg bhan konop darh bolhooroo hudlaa darna ym yrih bolhooroo shudragaar saihn awraga sanjaa awraga zorigt mongoloo buhuu awrj bn sanjaa asragaar ydirduuluul taarhiin
TER DURAK BAT- ERDENE UUURUU KHUULI TOGTOOGCH BAYJ YUN 70 % EDELSEN UCHIR WE? KHUULIIG GUULI BOLGODGOO BOLIOCH . PIZDANUUD , KHUN ALSAN KHUN BAS 70 %- G NI SUUGAAD URGUDUL UGUUD SULLAGDAKH UU? IIM YUM ZUWKHUN MONGOLD L BAYDAG BAYKH , BU*KHCHUUD NAADAMD BUU BARILD, YACHIKHSAN ULS ORON GEJ IIM BAYDAG YUM BE?
дофин хэрэгэлсэн тамирчин уучлал гуйхаар болчихдог юм уу ийм марзан юм зөвхөн монголд л байнадаа ха ха шившиг
Батэрдэнэ бөөрөнхий дурак өөрөө допинг хэрэглэж байсан юмуу .допингтой барилдвал үндэсний бөх гэж байгаад яах юм, хар баянаа хор найруулхаа болиоч допинг хэрэглэвэл 5 жил барилдах эрхийг нь хасах хэрэгтэй
Батэрдэнэ бөөрөнхий дурак өөрөө допинг хэрэглэж байсан юмуу .допингтой барилдвал үндэсний бөх гэж байгаад яах юм, хар баянаа хор найруулхаа болиоч допинг хэрэглэвэл 5 жил барилдах эрхийг нь хасах хэрэгтэй
Araichdee
6sariin 15-s barildah erhiig sergeesugei gsn bhad 17 nd huraldsan bhu.
Гарууд нутгийн зөвлөлүүдээс мөнгө гусаа биз
Бадарч ямар боловсролтой гэж тэргүүлэгч болдог байна 3 р анги төгсөөгүй гэж сонссон