ҮНДЭСНИЙ БӨХ: Допинггүй бөх VS Допингтой бөх

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид хуралдан, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноосон шийт­гэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. МҮБХ энэ талаар бямба гаригт мэдэгдэж, бөхчүүдийн эрхийг сэргээсэн нь өчигдөр /2019.06.23/ болсон “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүд барилдаанд гарахгүй гэж эсэргүүцэл үзүүлэхэд хүргэв.

МҮБХ-ноос гаргасан мэдэгдэлд "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёрдугаар саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шин­жил­гээнд хамрагдсаны дотор долоон бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лаборо­торийн шинжилгээгээр тогтоогдсон юм. Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсар­лаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ" гэжээ.

Нэгэнт эрх нь сэргээгдсэн гэж үзсэн бөхчүүд өчигдөр барилдахаар “Бөхийн өргөө”-нд ирсэн ч аварга Ч.Санжаадамба нар эсэргүүцэн бараг бүх бөхчүүд барилдаанаас татгалзахад хүрсэн тул МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав допинг хэрэглэсэн бөхчүүдийг хасч, сорилго барилдааныг явуулах шийдвэр гаргасан. Улмаар талбайд гараад байсан улсын заан Б.Пүрэвсайхан дэвжээнд мөргөн, талбайг чөлөөлснөөр сорилго барилдаан эхэлсэн юм.

Нэг хэсэг нь бөхчүүдийг уучлан барилдуулахыг дэмжсэн, нөгөө хэсэг бөхчүүд нь допингийн эсрэг тэмцсэн энэ үйлдэл үндэсний их баяр наадам дөхсөн өдрүүдэд бөхийн ертөнцийг бужигнуулж мэдэхээр болж байна. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн шийдвэр хүчинтэй юу, шүүхийн шийдвэрийг яах вэ, бөхчүүдийн эсэргүүцэл баяр наадмыг бойкотлоход хүрэх үү гэхчлэн олон асуулт урган гарч ирж байна. Үндсэндээ амралтын хоёр өдөр өрнөсөн үйл явцад үндсэндээ дийлэнх олонхийн зүгээс Үндэсний бөхөд допинг хэрэглэхийг "хүлээн зөвшөөрлөө" гэсэн ойлголт өгсөн ч байж магад. МҮБХ-ны удирдлагууд нь хүртэл “Допингтой бөх, допинггүй бөх” гэж зарлаад, нэгэнт энэ сэдвийг олны анхааралд аваачлаа. Нэг талаар сайн хэрэг. Бөхчүүд допингийн эсрэг зогсч байгаа нь ч зөв. Хөврүүлэн хөөвөл олон асуудал дагуулдаг бөхийн ертөнц нутаг усаараа талцах бус ”Допингтой”, “Допинггүй” гэж хуваагдаж байгаа нь нэг бодлын шударга  ч юм шиг. Гэхдээ асуудал, асуултын аль аль нь бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.116) 2019 оны 07 сарын 01

САНЖАА хэний хатгаасаар ингэж яваам бол одоо, Пүрэвсайхан Баасанхүү 2-с үхтэлээ л айж явдаг хүн дээ

0  |  4
Сумо(202.21.108.104) 2019 оны 06 сарын 26

Үндэсний бөх гэхээр л огиудас хүргэсэн балиар мэдээ явахын

0  |  0
заан(64.119.21.229) 2022 оны 05 сарын 25

шударга байцгаая. допинг хэрэглэсэн бол барилдах эрхийг нь хасаж, хугацааг нь гуйцээх хэрэгтэй. тэдэнд унаж хохирсон бехчуудэд цол, чимгийг нь олгох естой. санжаадамба жинхэнэ аврага бехийн жудагаар бусдыгаа удирдан тэмцсэн байна. дэмжиж байна аа.

2  |  0
одоо хэргэлдэггүй бө(103.9.89.186) 2019 оны 07 сарын 01

одоохэргэлдэггүй бөх байхгүй Санжаадамбаын шовуу байлаа хамгийн их хэргэлсэннь САНЖАА ӨӨРӨӨ СОЛО НГОСД ШИНЖИЛГЭЭ ЯВУУЛДАГ ГЭДЭГ НЬХҮРТЭЛ НООТОЙ

0  |  3
matilda(41.138.90.64) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэ

0  |  0
Бат(66.181.161.26) 2019 оны 06 сарын 24

Тийм шүү.Үндэсний бөх маань бүр дампуурч гүйцлээ.Ер нь наадмын хөтөлбөрөөс хасссан ч яадаг юм.Овоо тахилга,сумын наадмаас эхлээд улсын наадмын бөхийн барилдаан бүгд мөнгө төгрөг цол авах бизнес болсон.Дээр нь допинг хэрэглэх болсон.Утга алга жалга дов нутгийн үзэл,цолны эрэмбэ гэгч балай юм үйлчлээд үзэх сонирхол алга даа.Хэдэн жилийн өмнө нэгэн бөхийн нэртэй тайлбарлагч 7 сарын 10 ны орой шөвгийн 4 бөхийн нэр тодорсон байдаг гэж ярьж байсан нь үнэний ортой.Санжаадамба аваргын зөв шүү.Аварга хүн ийм л байх ёстой.Бөхийн холбоог авах гэсэн хар мөнгөний бизнес бүлэглэл хэрээс хэтэрсэн.Монголын да

1  |  0
Мм(66.181.161.80) 2019 оны 06 сарын 24

Допингтой бөхөө тусад нь барилдуул

1  |  0
Ганаа(202.131.235.74) 2019 оны 06 сарын 24

Допинг гэж яг юугаа ч хэлээд байГАА ЮМ. өӨРСДӨӨ мОНГОЛДОО ШИНЖИЛЖ ЧАДАХГҮЙ ГАДААДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ. Ёстой ойлгомжгүй. Японы сумо допинг ярихгүй болоодл байна. Хөндлөнгөөс харахад удирдлагууд дургүй бөхөө хашраах арга шиг л харагддаг шүү дээ

0  |  0
123546(202.21.100.210) 2019 оны 06 сарын 24

erliiz morid gedeg shig yalgaad barilduulchix xeregtei bas zodoonch taximaa ogdoggui noxduudiig bas tusad ni barilduul

2  |  0
Erka(203.91.115.55) 2019 оны 06 сарын 24

Baterdene avarga bol bas l asuudaltai xundee.

0  |  0
Зочин(121.57.213.167) 2019 оны 06 сарын 29

Ер нь энэ дөрвөдүүд бүх юмыг мөнгөөр шийдэхийг оролддог хүмүүс дээ.яшийдвэр гараагүй байхад л Баторшихыг хавар барилдуулаад л Нөгөө Шударга,Баянаа,Дорлиг,Чойжилсрэн,байгал орчны сайд нар хараад л сууж байсан,харин муу санаатайгаараа Нямдорж очоогүй байх.Төрийн алба,шүүх,цагдаа гээд л бүгдийг мөнгөөр шийдэх гэж оролддог хүмүүс дээ.

2  |  1
зочин(202.9.44.72) 2019 оны 06 сарын 24

Эрлийз морио тусд нь уралдуулдаг шигээ допингтой бөхөө тусд нь барилдуулахаас ха ха ха

0  |  0
Top