Ө.Бат-Орших нарыг барилдуулах эсэхийг НААДМЫН КОМИСС шийднэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

МҮБХ-ны Дэд ерөнхийлөгч, Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ноос гаргасан ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДТЭЙ холбоотой тогтоолын талаар мэдээлэл хийж байна (2019.06.25, “Пума” зочид буудал)

МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан юм. 

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас сэтгүүлчид хамгийн түрүүнд "МҮБХ гаргасан тогтоолоо өөрчлөх үү, допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн шийдвэрээ эргэж харах уу, тэдгээр бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах уу?" гэдгийг тодрууллаа. Үүнд тэрбээр "МҮБХ-ын тэргүүцлэгчид энэ долоо хоногт багтан хуралдаж, энэ асуудлыг дахин хэлэлцэнэ. Цаашлаад Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо эдгээр бөхчүүдийг Үндэсний баяр наадамд барилдуулах эсэх шийдвэрийг гаргана. Шүүхийн асуудал дээр ч гэсэн БСШУСЯ анхаарал тавьж ажиллана" гэсэн тайлбар өглөө. 


Бөхчүүдийн эрхийг сэргээсэн эл шийдвэр өнгөрсөн ням гаригт /2019.06.23/ “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зааланд цугласан бүх бөхчүүд “Нэг бол бөхчүүдээ барилдуул, аль эсвэл эрхийг нь сэргээсэн бөхчүүдээ барилдуул. Бид үүгээрээ допингийн эсрэг гэдгээ илэрхийлж байна” гэсэн шаардлага тавьсан.

МҮБХ-ны Тэргүүлэгчид нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тогтоолд тэдний олонх буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна.

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hjfj(202.126.89.56) 2019 оны 07 сарын 01

Dopindood tom tsol avsan bat orshih 2 jiliin daraa tsoltoigoo bna utaggui ym bishvv tsoliino huraadag boloo

0  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
ЗОЧИН(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

АЙЛТГҮЙ ЭЭ ХӨ ТАЙВАН БАЙ БИД АЛЬ ЭРТ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЧИХСОН САНАА АМАР БАЙ ХОЁР ДИПЛОМАТ 170КГ ДОПИНГ ЗӨӨДӨГ УДАХГҮЙ 3САЯ МОНГОЛ ЗӨВХӨН ДОПИНГООР ХООЛЛОДОГ БАС ЦАЙЛДАГ БОЛОХ ЮМ БАЙНА. ЗАЛХУУ ХҮМҮҮСТ АМАР ЮМ БАЙНА. АЯГАЛАХ, ХУНДАГАЛАХ, УУХ... ӨЧНӨӨН ҮЙЛДЭЛ ХИЙСНЭЭС ГАНЦХАН ШАХАХ ҮЙЛДЭЛ ЁСТОЙ АМАР МАШ ОЛОН ҮЙЛДЭЛ ХЭМНЭХ ЮМ БАЙНА ШҮҮ ЭНЭ БАС ШИНЭ НЭЭЛТ

0  |  1
ЗОЧИН(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

БҮГДЭД НЬ ДОПИНГ ШАХ

0  |  0
Засм(66.181.161.77) 2019 оны 07 сарын 01

Аврага шогтохоо болиоорой

1  |  1
Хүрэл(103.229.121.7) 2019 оны 06 сарын 25

Хугацаатай юм хугацаагаа дуусгаад эрхээ эдэл эс бөгөөс буруу жишиг тогтоно

0  |  0
zuv bodlogo zuv hegj(103.26.195.224) 2019 оны 06 сарын 26

Behiin holboonyhon araichdee sergeesh heregleed margaash ni uuchlaad baij bolohgui bizdee!!! Olimp ,delhiin avragauud hurtel sergeesh hereglesen ni ilervel 5 jileer temtseend oruuldaggui bizdee!! Mongolchuud butehgui! EE

1  |  0
иргэн(202.9.43.107) 2019 оны 06 сарын 25

Дархан аврага маань монгол бөхийн ёс жудаг, эр бяр эрч хүчээ гайхуулан үзэгч олноо баясгадаг үндэсний спортоо нэг ёсондоо спортын хар тамхинд живүүлэхийг дэмжсэн хэрэг үү. УИХ-д олон жил суугаад толгой нь эргэж гүйцэжээ. Шинэ ёрөнхийлөгч хэрэгтэй болждээ

0  |  0
ууу(27.123.214.2) 2019 оны 06 сарын 25

Одоо Баянмөнхөөс асуу

0  |  0
зочин(124.158.73.28) 2019 оны 06 сарын 25

хугацаагаа дуусгаад л барилдана биз дээ, бөхийн холбооныхлн д өөрсдөө завхруулсан юм байна ш дээ

0  |  0
Zochin(103.68.107.28) 2019 оны 06 сарын 25

Барилдуулахгуй байвал яасан бэ бид хууль дурэмээ баримталж хэзээ сурах юм бэ

0  |  0
Зочин(203.91.112.198) 2019 оны 06 сарын 25

дэлхий нийтийн спортод сэргээш хэргэлсэн тамирчинг өршөөдөг үзэгдэл байдаг билүү аврага баян мөнхийн хийж байгаа ажил баянмөнх сэргээшийн шинжилгээг эрс эсэргүүцдэг хүн

1  |  0
Иргэн(122.201.26.206) 2019 оны 06 сарын 25

Додинг хэрэглэж холбогдсон бөхчүүдийг барилдуулж дэлхийн шившиг болох вий дээ?! Манайханч магадгүй хүнд гаруудшдээ?!

1  |  0
Иргэн(122.201.26.206) 2019 оны 06 сарын 25

Додинг хэрэглэж холбогдсон бөхчүүдийг барилдуулж дэлхийн шившиг болох вий дээ?! Манайханч магадгүй хүнд гаруудшдээ?!

1  |  0
Иргэн(122.201.26.206) 2019 оны 06 сарын 25

Додингтой хэрэглэж холбогдсон бөхчүүдийг барилдуулж дэлхийн шившиг болох вий дээ?! Манайханч магадгүй хүнд гаруудшдээ?!

2  |  0
Top