Бөхчүүд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, барилдаан "бойкотлов"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 23

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос өнөөдөр /2019.06.23/ Үндэсний их баяр наадамд зориулсан "Наадмын сорилго" барилдааныг зохион байгуулж байна.

14:00 цагаас товлогдсон барилдаан цагаасаа нэлээд хоцорч эхэллээ. Энэ нь МҮБХ-ны тэргүүлэгчид улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэрийг бөхчүүд эсэргүүцсэнтэй холбоотой. Өнөөдрийн барилдаанд 128 бөх бүртгүүлсэн. Тэдний дунд Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай нар багтсан нь бусад бөхчүүд, үзэгчдийг эсэргүүцэл үзүүлэхэд хүргэв.

Заалны гадна бөхчүүд нэлээд маргалдсаны дараа МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав гарч ирэн "МҮБХ-ны Тэргүүлэгчдийн шийдвэрийг бөхчүүд эсэргүүцэж, барилдахгүй гэлээ. Иймд гурван бөхийг өнөөдрийн барилдаанаас хасч, бусад бөхчүүдийг барилдуулах шийдвэр гаргаж байна" гэж тайлбарлав. Түүний мэдэгдлийн дараа бөхчүүд цолны эрэмбээр зааланд гарч ирсэн ч улсын заан Б.Пүрэвсайхан дэвжээнд гарахаар заан цолтнуудын дунд ирж зогстол дахин эсэргүүцэл эхэллээ. Барилдаанд зарлуулахаар гарч ирсэн бөхчүүд талбайг чөлөөлж, зарим нь буцаж хөшигний араар оров. Үзэгчид ч нэлээд шуугилаа. Энэ үед МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав нэлээд бухимдаж, "МҮБХ-ны тэргүүлэгчид ирэх долоо хоногт энэ асуудлыг дахиж хэлэлцэх байх. Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар өөрсдөө бас тайлбар гаргах байх. Бөхчүүд өөрсдөө бас ёс зүйтэй бай. Нэр төртэй арслангийнхаа барилдааныг хүндэл. Допингийн шийтгэлтэй байсан бөхчүүдийг барилдахгүй дээрээ тогтоё" гэснээр талбайд гарч ирээд байсан улсын заан Б.Пүрэвсайхандэвжээнд мөргөн, заалнаас гарав. Үүний дараа бүртгүүлсэн бөхчүүд гарч ирснээр Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит, "Наадмын сорилго" барилдаан сая нэг эхэллээ.

 

Допинг хэрэглэсний улмаас 2 жилийн хугацаанд барилдах эрхээ хасуулаад байсан бөхчүүдийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө барилдуулах талаар МҮБХ өчигдөр /2019.06.22/ олон нийтэд мэдээлсэн. 

МЭДЭГДЭЛД,

"Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайдын 2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёрдугаар саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно.

Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ" гэсэн байсан юм. 

БӨХЧҮҮДЭЭС МҮБХ-НД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ

 

Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож буй сорилго барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, Ш.Мөнгөнбаатар нарын 128 бөх зодоглож байна.

Ямартай ч өнөөдрийн барилдаан эхэллээ. Гэхдээ энэ маргаан Баяр наадмын өмнө улам ширүүн өрнөж, наадмаар бүр илүү хурцадхыг үгүйсгэхгүй. Бөхчүүд, МҮБХ, бөх тойрсон маргаан дахиад л баяр наадмын өмнөх өдрүүдийн бас нэг дуулиан болохоор харагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 65 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.111.68.3) 2019 оны 06 сарын 28

биднийг бөх, морь, сур гурваар нь талцуулан хэрэлдүүлэх сонирхол холоос угшилтай биз ээ. эхний том уучлал үзүүлээд явах сэтгэлийн тэнхэл, эвийн барилдлага, ёс жудаг хайрлаач бурхан минь....

0  |  0
Бөх сөнөх үү(157.147.244.207) 2019 оны 06 сарын 27

Ичээсэй. Энэ явдал монгол бөх цэвэрших үү эсвэл нөгөө л балиар бохир хэвээрээ үлдэх үү гэдэг шийдэгдэнэ. Шудрага байвал сумо шиг гадаад хүн хүхтэл сонирхож үзпэг спорт болно, шудрага бус байвал монголяууд нь өөрсдөө ч тоож үздэггүй хоцрогдсон хэрэггүй зүйл болж, эцэстээ устана

0  |  0
Irgen(150.129.142.145) 2019 оны 06 сарын 26

Negent hereglesen bol shiitgelee hulee.Er hun gedgiig bohchuudees olj harah bh gej naiddag bla.Odoo ch guzee ni unjsan mahan bombognuud emchuudees dor boloi.

1  |  0
zochin(66.181.184.245) 2019 оны 06 сарын 26

Sanjaadamba ix avargiin tymen zov bailgyi yax ve ard tymen mini.Byy buximdatsgaa

1  |  0
Монгол бөх шимтэн үз(66.181.161.78) 2019 оны 06 сарын 27

Санжаадамба гэж биёэ тоосон ард түмний хайр даахгүй бөхийн болбооны шийдвэр гараад байхад том толгойлоод ямарч хэрэг 70 бүү хэл 50 хувиа эдэлж өөрөө ухамсарласан дохиолдолд болохгүй юу байгаа юм Санжаа энэ жил лав 5 давахгүй хүүхэн зан гаргалаа улсад арай чүү гнац түрүүлчхээд Багий аваргыг хар Мөнбат Эрхэм аваргуудыг хар ёстой хайр даахгүй новш хол яваарай ягш дээ!!!!!!!!!!!

2  |  7
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 25

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

1  |  1
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

1  |  0
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

0  |  0
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

0  |  0
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

0  |  0
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

0  |  0
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

0  |  0
zochin(66.181.161.39) 2019 оны 06 сарын 24

ed nar ingej bhiha orond ulsinha tuluu temtsdeg boliinee

0  |  0
Chj(49.0.147.33) 2019 оны 06 сарын 30

Sanjaadamba pizda mongol bohoos olj idej bga hooloondo tsadaad hool ni zohihoo bolij bga ym bnada heruul uruul hiiged ywah ym

0  |  6
Dh(49.0.147.33) 2019 оны 06 сарын 24

Sanjaadamba pizza mongol bohoos olj idej bga hooloondo tsadaad odoo hool ni zohihoo bolij bga ym bnda

1  |  0
зочин(202.131.235.198) 2019 оны 06 сарын 26

монгол допингчин хар тамхи чин орон болох нь дээ.Муу юм болгоныг дэмждэг сайн юм байвал унагаадаг . Ерь хууль гаргаад допинг хэрэглэвэл насаар нь эхрийг эь хасвал таарна

4  |  1
Zochin (1.167.50.95) 2019 оны 06 сарын 26

ёр нь шиидвэрээ ѳѳрчилдѳг утгагүй зуршлаасаа салаачээ

5  |  0
Зөв(66.181.161.80) 2019 оны 06 сарын 26

Эрхийг нь бүрмөсөн хасах цолыг нь хураах хэрэгтэй

5  |  0
Snake(66.181.161.70) 2019 оны 06 сарын 26

Matriin nulimas unagasan bolgoni tolfoig ileed bval hen hariuclaga huleedeg boloh ym

5  |  0
Ззззз(150.129.141.90) 2019 оны 06 сарын 26

Зөв шийтгүүлж сур бөхчүүдээ

2  |  0
DR. PRADHAN(105.112.55.155) 2019 оны 06 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  6
Zochin (202.126.89.59) 2019 оны 06 сарын 25

Doping har tamhi mongold nuurleed bhad yu uariad bgaa malnuud be nud ni ulaanaar ergeldsen etsej tsutsahaa medehee bsan buh nertei galzuursan heden yumnuudiig haraad bayasaad suuj bai tarhi ni shirgesen garuud Sanjaa uunii esreg bodloo ilerhiileed bgaa yum bishuu

2  |  0
Uzegch(202.126.88.68) 2019 оны 06 сарын 24

Үзэгчид хаяд гараач үзэгчгүй бол эд нэр хэн юм

2  |  0
Дэмбэрэлсан(43.242.243.213) 2019 оны 06 сарын 26

Адилхан бөх хүн байж нэг жилийн хөдөлмөрлөсөн хүчээн ингээд алдаж бгам шүү дэээ адилхан бөх хүн байч биенийгээн ойлгож эв нэгдэлтэй байж чадахгү юмдаа

2  |  5
ШИНЭ ҮЕИЙН МОНГОЛ(202.126.88.56) 2019 оны 06 сарын 30

Том идэж их баах бөхчүүд монголд харэггүй. Нэг удаа нутаг усныхаа ард олонд зуд, ган гачигаар туслаж байлуу. Идээний дээжийг нь ховдоглон сорж , өнгөтэй өөдтайг хь хуу хамахаас биш нутаг нэгтэндээ талархаж эргэж туслаж байлуу. Авахаас өөр шидгүй баастай гүзээнүүдийг үздэг нь ховордож дээ. Юу үнэн энэ үнэн.

5  |  0
Zochin(202.126.89.170) 2019 оны 06 сарын 26

Buruugaa huleegeed uuchlalt guisan bna todorhoi hugatsaand barildaagui tegeed boloo yum bishuu barilduulah heregtei zarim neg novshnuud ni surjignechih yumaa

0  |  6
Баатар (202.9.43.243) 2019 оны 06 сарын 23

Энэ бөхчүүд арай даварч бнаа .

1  |  0
Батаа(202.126.89.163) 2019 оны 06 сарын 24

Зааныг гараад явахыг харах их эвгүй байлаа. Эр нэг алдаа л биз дээ. 70% шийтгэлээ эдэлчихсэн шүү дээ. Тэр эсэргүүцэгчид дотор допингчид байх вий дээ

4  |  0
1(122.201.24.182) 2019 оны 06 сарын 25

Сдакууд допинг бэртлийн эм хоёроо л ялгахаа байчив гэж. Хэсэг хүн оруулж ирээд хэд нь зуучилж наад гүзээнүүд хэрэглэдэг юмш дээ. Харин ч 5 жилээр хасах байсын, бас цолыг нь хураагаад. Нэг юмуу хэсэг бүлэг хүнээс хамаардаг спорт гэж юу байдын, наад дарваануудаас юунаас нь айдын

7  |  2
БӨХ СОНИРХОГЧ(150.129.140.194) 2019 оны 06 сарын 23

СЭРГЭЭШИЙН АСУУДЛЫГ ТУХАЙН УЛСЫН ШҮҮХ АВЧ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ ОЛОН УЛСЫН ЖИШИГТЭЙ !!! СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР ХЭРЭГЛЭСЭН ГЭДЭГ НЬ ТОГТООГДВОЛ ТУХАЙН БӨХ ТАМИРЧИН ӨӨРӨӨ ХҮСВЭЛ БАТЛАН ШИНЖЛҮҮЛЭХ ” Б ” ШИНЖИЛГЭЭ ШААРДАХ ЭРХТЭЙ !!! ТҮҮГЭЭР БАТЛАГДВАЛ ТЭГЭЭД Л ДУУСАА !!! БӨХЧҮҮД ЗӨВ АСУУДАЛ ТАВЬЖ БОЙКОТ ХИЙСЭН !!!

8  |  2
Шившиг(66.181.184.108) 2019 оны 06 сарын 23

ЖОНХУУ ШИГ МОНГОЛ ЗАН

1  |  0
к(202.21.108.194) 2019 оны 06 сарын 23

Допин хэрэглэсэн бол барилдах эрх биш цол хураах хэрэгтэй ш дээ. Дэлхий нийт допин хэрэглээд медалиа хураалгадаг шүү дээ

8  |  0
zochin (202.55.188.46) 2019 оны 06 сарын 25

Aaaa uhsen pizda dopin bitgii hel asuudlaa shiidej chadahgui baij aij uhlee hun chanargui lalarnuud lalruudiig Sanjaa shiiddeg yum uu avarga hun baij hun chanargui gulug Duugui l bna biz barildaad ch hayahgui lde

3  |  8
Amaraa(66.181.161.51) 2019 оны 06 сарын 23

Doping xar tamix enee teree xatuu shiitgeed tas tus baildaa yundaa nyaltsagnaad bdag bnaa pyazduunuudaa

8  |  0
нэргүй(202.126.89.91) 2019 оны 06 сарын 23

шүүхийн шийдвэр биелүүлэх хэрэгтэй шүү дээ. магалжав өөрөө хууль бус дэд тэргүүн байхаа

0  |  0
zochin(202.126.89.170) 2019 оны 06 сарын 23

aij uhlee l d

0  |  1
zochin (202.126.89.170) 2019 оны 06 сарын 23

adilhan tamirchin baij archaagui xognuud v nuguu ec deg joeg xaitscan gunduugui geed baidag bish biluu

1  |  0
Зочин(66.181.188.179) 2019 оны 06 сарын 24

Бөхчүүдийн өөрсдөө допингийн эсрэг тэмцэж байгаа нь зөвөөөөөөө. Санжаа аварга айсандаа эсэргүүцээд байгаам биш аварга хүн ийм л үед, энэ допингийн хэрэглээтэй нүүр тулж тэмцэх нь зөв ш дээ

12  |  0
zochin(66.181.177.234) 2019 оны 06 сарын 23

BAT- ERDENE AWARGAA YU KHIIGEED BAYNAA? NAAD SHIITGEL:EE KHUGATSAAG NI DUUSTAL KHEREGJUULEECHEE , MONGOLD IIM BAYGAA UCHIR BUKH YUM DALAN ZADGAY NAKHAALNY BAYGAA YUM , ESERGUUTSDEG NI ZUW , NAADMAAR CH BARILDUULAKH YOSGUY,

1  |  1
Shak(66.181.176.13) 2019 оны 06 сарын 23

Sanjaa damba magaljaw 2 hor nairuulj bgan dandaa horchinguud udirdaj bna mongol bohiin holboog

1  |  0
Jagaa(66.181.161.86) 2019 оны 06 сарын 23

Saiihan zaan shvv mongoliin ard tvmeniig hvndelj baisan shvv Mundt magaljaw bol zail gj helmeer sanagdasn

2  |  0
box sonirhogch(66.181.161.104) 2019 оны 06 сарын 23

zuv shdee. Boxchuud shig shiitgelee daaj sur. Uvs Hovd geheeree ingeh ystoi yumuu

1  |  1
Зочин (103.57.94.191) 2019 оны 06 сарын 24

Гаргасан шийдвэрээ хэрэгжуулэх хэрэгтэй биздээ, шийдвэр гаргачихаад оргодол огохоор нь буцдаг хаанахын ес журам вэ? Допинг хар тамхи, мансуурлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байхад Монголчууд арай арай л байна шуу, МУБХ гаргасан шийдвэрээ эргэж хараад олон тумний санал бодлыг харгалзана биздээ

10  |  1
Top