Украины авлигатай тэмцэгч эмэгтэй Катерина Гандзюк халдлагад өртөж, хүхрийн хүчилд түлэгдсэний улмаас 16 удаа хагалгаа хийлгэсэн ч шархаа даалгүй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барсан юм. Тэрээр олон удаагийн хагалгааг тэсч гурван сар эмнэлэгт хэвтэхдээ ч тэмцлээсээ няцалгүй үгээ хэлсээр байсан билээ. Катерина Гандзюк халдлагад өртөхийнхөө өмнө өөрийн амьдардаг Херсон хотынхоо эрх мэдэлтнүүд, цагдаа хүчний байгууллагын оролцоотой хээл хахуулийн хэргийг мөрдөж байсан байдаг.
Тэгвэл түүнийг хүхрийн хүчлээр хөнөөсөн харгис хэрэгт холбогдох этгээдүүдэд тус улсын шүүхээс ял оноогоод байна. Энэ сарын зургааны өдөр болсон шүүх хуралдаанаар халдлагыг үйлдсэн таван этгээдэд 3-6 жилийн хорих ял оноожээ. Халдлагыг зохион байгуулсан Серхий Турбин болон халдлагыг гардан гүйцэтгэсэн Микита Храбчук нарыг зургаан жилээр, хамтрагчид болох Виктор Хорбунов, Володимир Васьянович, Вячеслав Вищневски нарыг 3-4 жил хорихоор шийдвэрлэжээ. Ял авсан эдгээр этгээдүүд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, прокурорын бичигт гарын үсгээ зурцгаасан аж. Харин иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээгээр хэргийн захиалагчийг ил болгохыг шаардаж буйгаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 11 )
chaavaas mongoltoi adilhan huuli ni guuli shuuh ni mongotei negnii bool bolson uls bna da hoorhii
Khunii ami nas sanaatai allaga bhad 6 jil gedeg arail yumaa, tsaad taldaa avilgach nar uursdiiguu hamgaalsan hereg bhldaa
Buleglej hun alaad 6 jil ymu
ukrain bas aimar oron umaa sanaatai allagad hedhen jiliin yal uguud aimshigtai
Aluurchiddaa Enerengui Ukrain aj.
Монголд бол гадны нөлөөгүй өөрөө хүчилд сэлээл шумбаал ха ха
arai chde er humuus mon uu
Mongolia
iim buzar horwooshdee
Barag l ylgui .Mongold bol tegsgeed l martuulna.
Ukrian mongol ijilhen shivdee