Роналду, Жордантай хамт түүхийг “бүтээжээ”

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Португалын шигшээ, Италийн “Ювентус” багийн тоглогч Криштиану Роналду сагсан бөмбөгийн домог Майкл Жордантай уулзаж, зургаа авхуулсан байна. Зургаа инстаграмд оруулсан Роналду “Бид түүхийг бүтээсэн” гэж бичжээ.

Роналду 2018/19 оны улиралд 41 тоглолтод оролцож, 31 гоол оруулсан. Энэ жил Италийн АШТ, Италийн Супер Цомын тэмцээнд “Ювентус” багтайгаа түрүүлж, шигшээ багийн хамт Үндэсний лигийн тэмцээний аварга болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top