ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчиллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нартай уулзсан байна. Тэрээр Монгол Улсад болсон “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хуралд оролцсон юм.

Тэрээр бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын гүйцэтгэх үүрэг их гэдгийг дурдаад, өнгөрсөн жилүүдэд хөгжиж ирсэн уламжлалт хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах боломжтой гэдгийг онцолсон байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад 57 улс гишүүнээр элссэн бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөн, хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын дараах улс төрийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Монгол Улс тус байгууллагад 2004 онд түншлэлийн харилцаа тогтоож, 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор гишүүнээр элсэн 57 дахь гишүүн орон болсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.42) 2019 оны 11 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top