Сагсан бөмбөг: ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий менежер Жерри Коланжело ирэх наймдугаар сард Хятадад эхлэх ДАШТ-д урьдчилсан байдлаар 20 тоглогч дуудсанаа зарлалаа.

Наймдугаар сарын 5-9-нд Лас-Вегаст болох цугларалтад Харрисон Барнс (Сакраменто), Брэдли Бил (Вашингтон), Энтони Дэвис (Шинэ Орлеан), Андре Драммонд (Детройт), Эрик Гордон, Жеймс Харден, Пи Жей Такер (бүгд Хьюстон), Тобайас Харрис (Филадельфи), Дэмиан Лиллард, Си Жей Макколлум (хоёул Портленд), Кевин Лав (Кливленд), Кайл Лаури (Торонто), Крис Миддлтон, Брук Лопес (хоёул Милуоки), Майлз Тернер (Индиана), Кемба Уокер (Шарлотт), Кайл Кузма (Лейкерс), Пол Миллсэп (Денвер), Донован Митчелл (Юта), Жейсон Тейтум (Бостон) нар оролцоно.

Сагсан бөмбөгийн ДАШТ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 15-нд явагдана.

“Голден Стэйт” багийн Стефен Карри дэлхийн аваргад оролцож магадгүй байгаа. USA Today-д ярилцлага өгөхдөө тэр “Би хоёр ДАШТ-д тоглосон ч олимпод оролцож байгаагүй. Хүмүүс олимпын наадамд уур амьсгал огт өөр гэж ярьдаг болохоор сонирхол бол бий” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enzo(66.181.161.95) 2019 оны 08 сарын 31

heden tsagaas bolohii

0  |  0
enzo(66.181.161.95) 2019 оны 08 сарын 31

heden tsagaas bolihiin

0  |  0
US(202.126.89.49) 2019 оны 06 сарын 29

Ene jil amerikuud hojigdoj magadgvi shuu

0  |  0
bat (202.179.31.242) 2019 оны 06 сарын 29

oo xoorxii olimpod orii gesen ugiig ni delkhiin abragad orj magadgui geed shuud l orchuulchikh yum ene uurag tarhigui bicheechdiig shampanznii oi ruu butsaay aa

2  |  0
Top