НҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Дэлхийн кокаины үйлдвэрлэл 2017 онд дээд хэмжээнд хүрч, 2016 оныхоос 25 хувиар нэмэгдсэн гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан илтгэлд онцолжээ.

Мансууруулах бодисын үйлдвэрлэл нэмэгдсэн нь дэлхийн кокаины 70 хувийг үйлдвэрлэдэг Колумб улсад хар тамхины үйлдвэрлэлийн хэмжээ өссөнтэй холбоотой аж. 2017 онд нийт 1976 тонн кокаин үйлдвэрлэсэн бол сүүлийн арван жилд хураагдсан кокаины хэмжээ 1275 тоннд хүрч, 74 хувиар нэмэгдсэн байна. Мөн онд дэлхий даяар мансууруулах бодист донтогчдын тоо 35 саяд хүрсэн нь өмнөх онуудаас 4.5 сая хүнээр нэмэгджээ.

Хойд Америкт мансууруулах бодисын хямрал дээд хэмжээнд хүрч, АНУ-д гэхэд 47 мянга гаруй хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан байна. 2017 онд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 53.4 саяд хүрч, 2016 оноос 56 хувиар нэмэгдсэн нь Энэтхэг болон Нигериэс ирүүлсэн судалгааг тусгасантай холбоотой.

Дэлхий даяар хураан авсан синтетик хар тамхины хэмжээ  2017 онд 125 тоннд хүрсэн бол 2010 онд 10 орчим кг, 2013 онд есөн тонн байжээ.

Каннабисыг дэлхий даяар түгээмэл хэрэглэдэг нь тогтоогдсон бөгөөд нийт 188 сая хүн энэ ургамлыг хэрэглэдэг гэж илтгэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top