“Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонарог дагалдан яваа Бразилийн агаарын хүчний албан тушаалтнаас 39 кг кокаин илрүүлжээ.
Түүнийг Испаны Севиллийн нисэх онгоцны буудалд саатуулсан байна. Бразилын батлан хамгаалах яамны мэдээлснээр, гэмт этгээд 38 настай түрүүч Силва Родригес гэгч байжээ. Тусдаа онгоцоор нисэж явсан Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро болсон хэрэг явдлын талаар өөрийн твиттер хуудсандаа бичихдээ батлан хамгаалах яамандаа Испаны хүчнийхэнтэй хамтран ажиллахыг үүрэгдээд, түрүүч буруутай нь нотлогдвол хуулийн дагуу шийтгэл хүлээлгэнэ гэжээ.
Бразилын дэд ерөнхийлөгч Хамилтон Мурао лхагва гарагт түрүүч Силва Родригес нь мэргэшсэн хар тамхи тээвэрлэгч байсан гэж мэдэгджээ. Түүний авч явж байсан хар тамхины хэмжээнээс үзвэл тэрбээр булан тойроод худалдан аваагүй нь тодорхой. Үүнийг мэргэшсэн хүн л хийнэ гэж Хамилтон Мурао ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Манай дипломатуудад хагь гарч ирээ шив
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Төр нь хар тамхины бизнес хийдэг улс ганц манайх биш л юм байна