Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж байна. Аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр, Өмнөговь аймгийн удирдлагууд орон нутгийн төсөв санхүүгийн боломж бололцоогоо ашиглан Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт нэн хэрэгцээтэй автомашин, техник хэрэгсэл, гал унтраах анги салбарын байрны асуудлыг тухай бүр шийдэж нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж буйг онцоллоо. МУ-ын Засгийн газар, Польш улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гал унтраах автомашиныг манай аймгийн ОБГ-т шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хүн ам олноор төвлөрсөн Ханбогд, Цогтцэций сумын Гал унтраах ангиудын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах саналыг Онцгой байдлын ерөнхий газарт уламжиллаа.
Сэтгэгдэл ( 0 )