Энэ сарын 3-нд Италид Дэлхийн оюутны спортын зуны “Наполи 2019” наадам эхлэх гэж байна. Тус наадамд оролцох буудлагын спортын ОУХМ, Азийн наадмын аварга Г.Нандинзаяатай уулзаж ярилцлаа.
- Буудлагын спортоор хичээллэхэд тань хэн нөлөөлсөн бэ?
- Миний аав Ж.Ганхуяг буудлагын шигшээ багийн тамирчин байсан. Одоо үндэсний шигшээ багийн дасгалжуулагч буюу миний багш. Тийм болохоор би багаасаа бэлтгэл дээр нь байнга очдог, тэмцээн уралдааныг нь үздэг байсан болохоор энэ спорттой их ойр өссөн. Буудлагын спортод багаасаа дурлаж хичээллэж ирсэн.
- Та Дэлхийн оюутны спортын наадамд хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ?
- Би 2013 оны ОХУын Казань, мөн 2015 онд БНСУ-ын Гванжугийн наадамд оролцсон. Казаний наадмаас эмэгтэй урт бууны төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Харин Гванжугийн наадамд 50 метрийн урт бууны төрөлд багаараа зургаадугаар байранд шалгарсан.
- Буудлагын спортоор хичээллэх нь хувь хүний зан төлөвшилд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Спортоор хичээллэснээр тухайн хүн хариуцлагатай, тэвчээртэй, ёс зүйтэй болж, бие дааж сурдаг. Тэр дундаа буудлагын спортын төрөл бол хүнд аливаа зүйлийг олон талаас нь тунгаан бодож шүүх, юманд нухацтай хандах чадварыг суулгадаг.
- Танд буудлагын спортоос өөр сонирхдог, хичээллэдэг зүйл байдаг уу?
- Би буудлагын спортоор хичээллээд 12 жил болж байна. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Бэлтгэл өдөрт 56 цаг үргэлжилнэ. Спортын өөр төрлөөр хичээллэх ямар ч цаг зав байдаггүй. Гэхдээ чөлөөт цагаараа усанд сэлж, ширээний теннис тоглодог.
- Буудлагын спортоор хичээллэж байгаа залуучуудад зөвлөх зүйл байдаг уу?
- Мэдээж байлгүй яах вэ. Спортоор хичээллэхэд шантрах зүйл маш их гардаг. Энэ бүхэнд хүчтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Мөн бэлтгэлээсээ сэтгэлийн ханамж авч байх ёстой. Зовж биш кайф авч бэлтгэл хийх нь зүйтэй. Үнэхээр чи энэ спортоор хичээллэхийг хүсэж байна уу гэдгээ мэдэж, өөрийгөө сонсох хэрэгтэй.
- Таны үлгэр дуурайлал авдаг, хүндэлж явдаг тамирчин хэн бэ?
- Багийн хамт олон болон ахмад тамирчид, гадаадын тамирчдаас суралцдаг. Алдаа оноогоо ярилцаад суухад сайхан байдаг. Юун дээр алдаж байгаагаа ойлгож, алдаагаа дахин давтахгүй байхыг хичээдэг. Буудлагын тамирчин бүр өөрийн давуу талтай.
- Буудлагын спортод сэтгэл зүй чухал. Та буудахын өмнө сэтгэл зүйгээ яаж бэлтгэдэг вэ?
- Сэтгэл зүйчтэй ярилцаж бэлтгэх боломж хомс байдаг. Тийм учраас тамирчин хүн өөрөө өөрийгөө бэлдэх хэрэгтэй болдог. Үүнд дасгалжуулагч багшийн үүрэг маш их. Дасгалжуулагч хүн тамирчдаа ямар үед нь яаж зоригжуулах, муу буудчихсан үед яаж сэтгэл санааг нь өргөх вэ гэдгээ сайн мэддэг байх ёстой. Тамирчдын хувьд дасгалжуулагчтайгаа илэн далангүй ярилцах, өөрийгөө тайван байлгах нь хамгийн чухал.
- Дэлхийн оюутны спортын наадамд өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсье.
- Баярлалаа, тамирчин хүний хувьд олон улсын тэмцээнд амжилт гаргана гэдэг бол эх орондоо хийж буй хөрөнгө оруулалт гэж боддог. Биеийн тамир спортын газар болон “Эрдэнэс таван толгой ХК”ийн хамт олон маань Монголын оюутан залуусаа дэмжиж байгаад баяртай байна.
Ярилцсан А.Золзаяа
Сэтгэгдэл ( 9 )
neg udur chini 24 tsag z dee, 56 tsag yaj beltgel hiideg bna aa oihgui yum
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Бэлтгэл өдөрт 56 цаг үргэлжилнэ.. .. гээд бичсэн байна Золзаяа яая мундагаа
Улаанбаатар төмөр зам дэмжиж байсан даа уг нь. Ядахдаа дурдчихгүй дээ. АМЖИЛТ ХҮСЬЕ