Засгийн газрын өнөөдрийн /2019.06.28/ хуралдаанаар есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэлээ. Хуралдаанаар НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоосон байна.
Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
za tegeed jmar shalguuraar gazar ögöj baigaa jm be....Mongol ulsiin irgenii unemlehdee bol ögööd baih uu...