Энэ онд 32 мянган иргэнд үнэгүй газар өмчлүүлнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Улсын хэмжээнд 2022 онд нийт 32 мянган иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр болов.

Үүнээс 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэх ажээ. Мөн Улаанбаатар хотын  хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр болсон байна.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top